Хөрөнгө оруулалт, зэх зээл

Аливаа улс үндэстэн үйлдвэрлэж бүтээсэн бараа, бүтээгдэхүүнээ бүгдийг эдэлж хэрэглэдэггүй. Харин түүний нэг хэсгийг одоо хэрэглэхээс татгалзаж ирээдүйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор үлдээж хуримтлан шинэ үйлдвэрлэл, капиталд оруулдаг бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт гэнэ.

Хөрөнгө оруулалт нь барилга байгууламж, машин техник, тоног төхөөрөмж, эд хогшил зэрэг үндэсний капиталын хэмжээг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт нь урт хугацаанд үйлчилдэг капитал барааг нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр ирээдүйд үйлдвэрлэлийн боломжийг нэмэгдүүлдэг. Иймд ДНБ-нд хэрэглээний бараа, үйлчилгээнээс гадна хөрөнгө оруулалт бас багтах ёстой. Тухайн жилд бүтээгдэж бий болсон нийт машин техник, үйлдвэр завод, барилга байшинг нийт хөрөнгө оруулалт гэнэ. Гэвч ашиглалтын явцад капиталын нэг хэсэг нь муудаж, жагсаалаас гарах ба хуучирч элэгддэг. Иймд капиталын хэмжээ хэрхэн бодитой нэмэгдсэнийг цэвэр хөрөнгө оруулалт (net investment) гэдэг үзүүлэлтээр тодорхойлно. Нийт хөрөнгө оруулалтаас элэгдэл хорогдлыг (depreciation) хасвал цэвэр хөрөнгө оруулалт гарна. Элэгдэл хорогдол нь тухайн жилд ашиглалтаас гарсан капиталын тоо хэмжээг илэрхийлнэ. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ их байх тусам бүтээмжийн өсөлтийн түвшин өндөр байна.

0.00%
Хөрөнгө оруулалт
зэх зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.