Хөрөнгө оруулалт, үнэт цаас, зах зээл

Банк, санхүүгийн байгууллагын эрсдэлийг тооцож, санхүүгийн алдагдалд орсон ч гэсэн үйлчлүүлэгч нараа аливаа төлбөрийг төлөх баталгаа гаргаж өгөх ажиллагааг андеррайтерийн үйлчилгээ гэнэ.

Банкны салбарт андеррайтер нь тусгай аргачлалын дагуу зээл хүссэн этгээдийн эргүүлэн төлөх чадварыг нарийн судалж, зээл өгөх эсэх, эсхүл зээлийн нөхцөлийг өөрчлөх эсэхийн үндэслэлийг гаргадаг.

Үнэт цаасны зах зээл дээр андеррайтер нь үйлчлүүлэгч этгээдийн үнэт цаасыг тодорхой үнээр авч, цааш нь борлуулж орлогыг нь өгөх баталгаа гаргадаг. Үүнийг "хатуу үүрэг”-ийн гэрээ гэнэ. Ингэхдээ андеррайтер бүх эрсдэлийг өөр дээрээ авна. Хэрэв үнэт цаасыг авсан үнээс илүү үнээр худалдаж чадвал андеррайтер уг зөрүүгээс ашиг олно.

"Хатуу үүрэг”-ээс гадна “хүчээ шавхах" гэрээ гэж бий. Андеррайтер үйлчлүүлэгч этгээдээс авсан үнэт цаасны аль болохоор ихэнхийг нь зарах үүрэг авах боловч зарим хэсгийг борлуулж чадаагүй бол хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг гэрээнд заасан байна.

Орчин үед андеррайтерийн үйлчилгээ улам чухал болж байна. Томоохон банкнууд андеррайтеруудыг хөлслөн ажиллуулж, зээлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах болжээ.

20.65%
Хөрөнгө оруулалт
үнэт цаас
зах зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.