Хөрөнгө оруулалт, үнэт цаас

Санхүүгийн хөрөнгийн маш их өргөн хүрээг хамарсан ойлголт бөгөөд Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг (bonds), компанийн бүх төрлийн хувьцаа (shares), хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг (options), хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэргийг багтаана. Тодорхой утгаар нь авч үзвэл, хөрөнгийн эрхийг гэрчилсэн, тогтоосон хэлбэр бүхий санхүүгийн зах зээлд арилжаалах боломжтой баримт бичиг юм. Заримдаа энэхүү ойлголтод вексель зэрэг богино хугацааны үнэт цаасыг ч хамруулдаг. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын дараах санхүүгийн хэрэгслүүд байна. Үүнд:

  • хувьцаат компанийн хувьцаа (цаашид "хувьцаа” гэх);
  • компанийн өрийн хэрэгсэл;
  • хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх;
  • хадгаламжийн бичиг;
  • хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
  • үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх (варрант);
  • үүсмэл санхүүгийн хэрэгслүүд.

Үнэт цаасыг нийтэд санал болгох эсвэл нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд худалдахаар гаргаж болно. Нийтэд санал болгон гаргаж байгаа тодорхой төрлийн үнэт цаасыг худалдан авахыг хориглосон этгээдийг хуулиар болон Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхойлдог. Үнэт цаасыг Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт арилжихаар гаргаж болно.

20.65%
Хөрөнгө оруулалт
үнэт цаас
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.