Хөрөнгө оруулалт, үнэт цаас, банкс маркетплейс

АНУ-д 1933 онд Үнэт цаасны тухай хууль гарчээ. Уг хуулиар бонд болон хувьцаа гарган худалдаж буй компаниудын санхүүгийн бодит байдлыг олон нийтэд ил тод байлгах шаардлага тавьдаг тул хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалдаг байна. Үнэт цаас гаргаж буй компаниуд өөрсдийн эдийн засаг, санхүүгийн байдлын тухай нарийвчилсан тайлан, мэдээллийг АНУ-ын үнэт цаас арилжааны комисст өгч бүртгүүлэх ёстой. Харин уг бүртгэлийн товчилсон хувилбар буюу танилцуулгыг үнэт цаас худалдан авагч руу илгээх ёстой. Үнэт цаасны арилжааны комиссыг 1934 онд гаргасан үнэт цаасны арилжааны хуулийн дагуу байгуулжээ. Уг комисст Үндэсний биржүүд дээр арилжаа хийдэг компаниуд бүртгүүлж, жил бүр бүртгэл, тайлангаа шинэчилж байдаг. Уг хуулиар компанийн дотоод мэдээллийг мэддэг хүмүүс түүнийгээ ашиглан хувьцаа, бонд авч ашиг олохыг хязгаарлажээ.

Манай Улсад 2002 онд "Үнэт зах зээлийн тухай" хууль цаасны батлагдсан бөгөөд уг хууль нь үнэт цаас гаргах, бүртгэх, хадгалах, худалдах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэт цаасны тухай мэдээллийг хөрөнгө оруулагчид хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Өмнө нь үнэт цаасны асуудлыг Үнэт цаасны хороо эрхэлж байсан бол 2005 оноос Санхүүгийн зохицуулах хороо хариуцах болжээ.

20.65%
Хөрөнгө оруулалт
үнэт цаас
банкс маркетплейс
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.