Хөрөнгө оруулалт, үнэт цаас, зах зээл

Үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зохицуулалттай зах зээлийн болон биржийн бус зах зээлийн харилцаа мөн.

Үнэт цаасыг бүртгэх, арилжих үйл ажиллагааг хөрөнгийн бирж, брокер, дилерүүдийн арилжааны төвийн хэлбэртэй компаниуд зохион байгуулна. Үнэт цаасны зах зээл нь анхдагч ба хоёрдогч зах зээл гэсэн хоёр хэлбэртэй байна. Үнэт цаасны анхдагч зах зээл гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа нийтэд санал болгох замаар арилжихтай холбогдсон харилцаа бол хоёрдогч зах зээл нь үнэт цаасны анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасыг дахин арилжихтай холбогдсон харилцаа байна.

Монгол Улсад 1991 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаар тус улсад үнэт цаасны зах зээл хөгжих суурь тавигдсан юм. Үнэт цаасны зах зээл дэх арилжаа нь хэлцэлд тулгуурладаг бөгөөд энэ нь үнэт цаасыг худалдах захиалгын үнийн саналыг худалдан авах хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрснөөр үнэт цаас арилжаалагдана.

20.65%
Хөрөнгө оруулалт
үнэт цаас
зах зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.