үнэт цаас, анхдагч, хоёрдогч, зах зээл

Үнэт цаасны зах зээл нь хоёр үүрэг гүйцэтгэдэг. Үүнд, уг зах зээл бизнес эрхлэгчид урт хугацааны мөнгө хөрөнгө олоход тусална, мөн хөрөнгө оруулагчид хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг худалдаж, худалдан авах бололцоо олгодог.

Үнэт цаасны зах зээлийг анхдагч ба хоёрдогч зах зээл (primary and secondary) гэж ангилдаг. Анхдагч зах зээл дээр зөвхөн шинэ үнэт цаасыг худалддаг. Жишээ нь, нэг компани хөрөнгө босгохын тулд үнэт цаас гарган худалдъя гэвэл зөвхөн анхдагч зах зээл дээр л түүнийг нь худалдаж авна. Үүний дараа хоёрдогч зах зээл дээр уг үнэт цаасыг хөрөнгө оруулагчид дамжуулан зарна.

Хоёрдогч зах зээл дээр үнэт цаас борлуулсны орлого нь үнэт цаас гаргасан компанид биш, уг үнэт цаасыг зарсан хөрөнгө оруулагчид орно. Үнэт цаасыг биет ба биет бус үнэт цаас гэж ялгадаг. Биет үнэт цаас нь тусгайлан хэвлэсэн үнэт цаас бөгөөд түүний нүүрэн дээр түүнийг гаргасан компанийн нэр, үндсэн үнэ, хүүгийн хувь зэргийг бичсэн байна. Биет бус үнэт цаас нь тусгайлан хэвлэгдээгүй бөгөөд түүний бүрдүүлбэр нь компьютерын санамжид байна. Компаниуд урт хугацаатай мөнгө хөрөнгө олохын тулд ихэвчлэн арилжааны банканд ханддаг. Хэрэв арилжааны банк компанийн хэрэгцээт хөрөнгийг Хангалттай ХЭМЖЭЭНД олгож чадахгүй бол уг компани нэмэлт хөрөнгө олохын тулд бонд юм уу хувьцаа гаргаж, өрийн ба хөрөнгийн санхүүжилт (debt or equity financing) хийдэг байна.

0.00%
үнэт цаас
анхдагч
хоёрдогч
зах зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.