хос, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын сан

Хамтын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлдэг байгууллага буюу хувь нийлүүлэгчээс төвлөрүүлсэн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын менежментийн компани, төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг компани.

Уг сангийн мөн чанар нь үйлдвэрлэлийн бодит хөрөнгө бус үнэт цаасыг худалдан авах замаар хамтын хөрөнгө оруулалт хийхийн тулд хувь хүмүүс болон хуулийн этгээдийн хөрөнгийг хуримтлуулахад оршино. Тодорхой хэлбэл, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, түүнийг бизнесийн байгууллагын гаргасан хувьцаа, урт хугацааны бонд, эсвэл Засгийн газрын богино ба урт хугацааны өрийн үнэт цаасыг худалдан авахад зуучилдаг байгууллага юм. Үнэт цаас олж авах үйл ажиллагаа нь мэргэжлийн зах зээл дээр явагддаг учраас хувь хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулдаг. Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс эсвэл хаалттай хүрээнд уг санд хөрөнгө төвлөрүүлнэ.

20.65%
хос
хөрөнгө оруулалт
хөрөнгө оруулалтын сан
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.