Хөрөнгө оруулалт, үнэт цаас, банкс маркетплейс

Аливаа үнэт цаас худалдаж авахын тулд зөв бодлого баримтлах учиртай. Нэгд, хөрөнгө оруулалтаас олох орлогын хэмжээ, түүнд шаардагдах бэлэн мөнгө, эрсдэлийн түвшин ямар байхыг тооцно. Хоёрт, юунд хөрөнгө оруулах нь илүү тохиромжтойг сонгоно. Бонд, хувьцаа худалдаж авах, эсвэл үндсэн хөрөнгөнд хөрөнгөө оруулах, эсвэл бараа (алт, мөнгө) авах зэргийн аль нь зөв байхыг сонгоно. Хөрөнгө оруулах салбараа шийдсэний дараа чухам ямар хэлбэрийг сонгохоо бодно. 

Жишээ нь, хувьцаа авахаар шийдсэн гэвэл давуу эрхтэйг авах уу, эсвэл энгийн хувьцаа авах уу гэдгийг сонгоно. Ер нь хөрөнгө оруулалтын хувилбарыг сонгохдоо дараах 5 шалгуурыг баримтална.

  • Хөрөнгө оруулалтын эрсдэл - Энэ нь хөрөнгө оруулалтын өгөөж, үр дүн тодорхой хугацааны дараа буурах уу, үгүй юү гэдгийг тооцох гэсэн үг.
  • Ашиг - Тодорхой хугацааны дараа /гол төлөв нэг жил/ хөрөнгө оруулалтын үнэ өртөг өсөх эсэхийг тооцно.
  • Үргэлжлэх хугацаа - Хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хугацааг тооцно.
  • Борлогдох чадвар - Оруулсан хөрөнгөө хүссэн цагтаа хэр хурдан буцааж авах боломжтойг тооцно.
  • Татварт нөлөөлөх - Хөрөнгө оруулалт хөрөнгө оруулагчийн татварын хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг судална.
0.00%
Хөрөнгө оруулалт
үнэт цаас
банкс маркетплейс
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.