Хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд, зах зээл

Хувьцаа ба бондыг багцаар нь худалдан авч дараа нь тэдгээрийн хувийг нийтэд худалддаг байгууллагыг хамтын сан гэнэ. Энэ сан нь борлогдох боломжтой гэж үзсэн бонд болон хувьцааг сайтар судалж худалдан авдаг. Хүмүүс хамтын сангийн хувийг худалдан авч болох бөгөөд ингэснээрээ өөрсдөө дангаараа авч чадахгүй байсан компаниудын хувьцааг эзэмших боломжтой болно.

Иймд хамтын сан нь жижиг хөрөнгө оруулагч нарт ашигтай. Хамтын сангууд янз бүрийн чиглэлээр ажилладаг. Зарим сан зөвхөн Засгийн газрын бонд худалдан авч борлуулдаг. Зарим нь өндөр технологи бүхий компаниудын хувьцаагаар мэргэшсэн байхад зарим нь үнэт металл, эсвэл өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтаар дагнадаг. Зарим хамтын сан хөрөнгө оруулагчаас шимтгэл авдаггүй (no-load fund), харин зарим сан шимтгэл авдаг (load fund). Янз бүрийн салбарт хөрөнгөө хувааж оруулахыг төрөлжүүлэх (diversification) гэх бөгөөд энэ нь эрсдэлийг бууруулна. Жишээ нь, хөрөнгө оруулагч хөрөнгийнхөө 30 хувийг хувьцаанд, 20 хувийг бондод, 30 хувийг үл хөдлөх хөрөнгөнд оруулж, үлдсэнийг нь банканд хийж болно. Энэхүү эрсдэлийг бууруулах аргыг багцын стратеги (portfolio strategy) гэнэ.

20.65%
Хөрөнгө оруулалт
хувьцаа
бонд
зах зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.