хөрөнгийн зах зээл, Монгол улсын хөрөнгийн бирж

Хөрөнгийн зах зээл — үнэт цаасыг худалдах, худалдан авах арилжаа явагдах талбар. Хөрөнгийн зах зээл дэлхийн ихэнх оронд байдаг ч үйл ажиллагааны дүрэм харилцан адилгүй байна. Янз бүрийн цаг хугацаанд харилцан адилгүй нөхцөлд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр зээлдэх, худалдах, "дайчлах" үйл ажиллагааг багтаасан харилцан холбоотой зах зээлийн бүлэг. Хугацаа нь хэт богино, мөн ихээхэн урт хугацааг хамардаг.

Хөрөнгийн бирж: Засгийн газар, орон нутгийн захиргаа болон нийтийн хувь нийлүүлсэн компаниудаас гаргасан үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагддаг зах зээл. Үүнд богино хугацаатай вексель (bills) болон түүнтэй адилтгах хэрэгслүүд арилжаалагдахгүй. Хөрөнгийн биржүүд нь гол төлөв үнэт цаасны арилжаа эрхэлдэг дилерүүдийн нийгэмлэг юм. Хөрөнгийн бирж нь өөрийн гишүүдээр дамжуулан үнэт цаасыг нийтэд худалдах ба худалдан авах ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Үнэт цаасны арилжаа эрхэлдэг брокерын компаниуд (brokerage firms) хөрөнгийн биржийн гишүүнчлэл ба суудлыг худалдаж авна. Суудлын тоо хязгаарлагдмал учир суудлын үнэ өндөр байдаг.

Жишээ нь Нью-Йоркийн Хөрөнгийн бирж (New York Stock Exchange, NYSE) 1400 орчим гишүүнтэй. Уг бирж дээр 2400 орчим энгийн хувьцаа худалддаг. АНУ-ын хоёр дахь том бирж болох Америкийн хөрөнгийн бирж (The American Stock Exchange, AMЕХ) дээр 1000 орчим энгийн хувьцаа арилждаг. Энэ хоёр бирж АНУ-ын гол компаниудын хувьцааг арилждаг учир үндэсний биржүүд гэж нэрлэгддэг. Компаниуд эдгээр биржийн бүртгэлд орж, хувьцаагаа арилжаалуулахын тулд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Ялангуяа компанийн орлого, өөрийн хөрөнгийн хэмжээ чухал бөгөөд сүүлийн үед эдгээр үзүүлэлтүүдийн хэмжээг багасгах замаар гишүүн компанийн тоог нэмэгдүүлэх бодлого барьж байна. Олон гишүүн, олон суудалтай байх тусам биржийн орлого өснө. Парис, Лондон, Мадрид, Сидней, Токио гээд дэлхийн олон хотод хөрөнгийн бирж ажилладаг.

Монгол улсын хувьд Хөрөнгийн бирж 1992 оноос өнөөг хүртэл 30 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа өргөжүүлэн, санхүүгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэлттэй уялдуулж техник технологи, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад идэвхийлэн ажиллаж байна. 2023 оны 3-р улирлын байдлаар Монголын хөрөнгийн биржийн 1, 2, 3-р ангилалд бүртгэлтэй нийт 185 хувьцаат компани, үнэт цаасны гишүүн 51 компани Монголын хөрөнгийн зах зээлд өдөр тутам идэвхтэй ажиллаж, үнэт цаасны данс эзэмшигч 2 сая орчим хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчидтайгаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 10.6 их наяд төгрөгт хүрч 2022-2023 онд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 дахин өссөн байна.

 

0.00%
хөрөнгийн зах зээл
Монгол улсын хөрөнгийн бирж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.