хадгаламж, хуримтлал, амьдралын боломж

Хүмүүс, аж ахуйн нэгжүүд орлогынхоо нэг хэсгийг дараа хэрэглэхээр хадгалж хуримтлуулдаг.

Энэ нь дараах шалтгаантай. Үүнд: 

  • Ямар нэг гэнэтийн зүйл тохиолдож, орлогогүй болох, эсвэл хэт буурах вий гэсэн болгоомжлол
  • Тэтгэвэрт гарсны дараа дутах гачигдах юмгүй амьдрах гэсэн хүсэл
  • Хуримтлалаа банканд хийж, ажил эрхлэхгүйгээр хүүгээр нь амьдрах гэсэн бодол
  • Ирээдүйд томоохон худалдан авалт хийх, эсвэл хөрөнгө оруулахаар хойшлуулсан эрэлт зэрэг болно

Хадгаламж, хуримтлал нь улс, хүн ам, санхүүгийн байгууллагуудын ашиг сонирхол огтлолцдог цэг юм. Мөн хадгаламжийн хэмжээ нь хүн амын амьдралын түвшнийг, хуримтлал нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломжийг тус тус илэрхийлнэ.

Хэрэв хадгаламж нь хэрэглээний зориулалттай бол хуримтлал нь хөрөнгө оруулалт хийж, улмаар ашиг олох зориулалттай. Хадгаламж, хуримтлал нь хэрэглээ, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болохын тулд хүн ам төр засаг, үндэсний валют, банк, санхүүгийн байгууллагуудад итгэдэг байх ёстой. Хуримтлалыг янз бүрийн хэлбэрээр хийж болно. Гэхдээ гол хэлбэр нь мөнгөн хадгаламж, хуримтлал юм. Хүмүүс банканд мөнгөө хадгалуулж, хүүгээр нь орлогоо нэмэгдүүлдэг. Мөнгөн бус хуримтлал нь үнэт цаас, үнэт эдлэл, Үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээгдэхүүн зэрэг хэлбэртэй байна.

0.00%
хадгаламж
хуримтлал
амьдралын боломж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.