Хугацаатай ба Хугацаагүй хадгаламж
Хугацаатай хадгаламж,  Хугацаагүй хадгаламж, deposit

Хугацаатай хадгаламж (Time deposit):

Зөвхөн тогтоосон хугацаа дууссаны дараа гаргах боломжтой банкны хадгаламжийн төрөл юм. Хувь хүн, хуулийн этгээд өөрт байгаа хөрөнгийг банк ба банк бус санхүүгийн байгууллагад тохиролцсон хүүтэйгээр тодорхой хугацаагаар өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэн хадгалуулан мөнгөн хөрөнгөө арвижуулах хэлбэр билээ. Хадгаламжийн тийм төрөл анх АНУ-д бий болжээ. Холбооны нөөцийн системийн гишүүн банкнуудаас мөнгөний хугацаатай эрэлтийг нөхөх зориулалтаар янз бүрийн хэлбэртэй хөрөнгийн нөөц байлгахыг шаарддаг байжээ.

Лондонгийн клирингийн банкнуудад хадгаламжийн данснууд нь долоо хоногийн мэдэгдэл бүхий хугацаатай хадгаламж байдаг. Хатуу тогтоосон хугацаатай, эсвэл мэдэгдэлд суурилсан хугацаатай зэрэг хадгаламжийн янз бүрийн хэлбэр бий болохын хэрээр хугацаатай хадгаламж хэмээх ойлголт нь илүү өргөн хүрээтэй болж өөрчлөгдсөөр иржээ. Хугацаатай хадгаламжийн хүүгийн түвшин нь хадгалуулсан хугацаанаас хамааран ялгаатай байх бөгөөд хугацаагүй хадгаламжийн хүүгээс их байна.

 

Хугацаагүй хадгаламж (Demand/ Sight deposit):

Хувь хүн ба хуулийн этгээд өөрт байгаа түр чөлөөтэй мөнгөн хөрөнгийг банк, банк бус санхүүгийн байгууллагад тохиролцсон хүүтэйгээр тодорхой хугацаа заахгүйгээр өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэн хадгалуулах үйл ажиллагааг хэлнэ. Хугацаагүй хадгаламж эзэмшигч нь хадгаламжийн дансанд хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой, гэрээний дагуу жилийн эцэст хүүг тооцож бэлэн бусаар олгох, гэрээг цуцалсан тохиолдолд тухайн жилийн байршсан хоногоор тооцож хүүг төлж болдог зэрэг онцлогтой юм.

0.00%
Хугацаатай хадгаламж
Хугацаагүй хадгаламж
deposit
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.