Яагаад хуримтлалтай болох шаардлагатай вэ?
хадгаламж, хуримтлал, төлөвлөлт

Өдөр тутмын амьдралд төлөвлөсөн болон гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гардаг. Жишээ нь хүүхдийн сургалтын төлбөр, орон сууц, автомашин худалдан авах гэх мэт амьдралын шаардлага болсон олон төрлийн мөнгө зарцуулах нөхцөл байдал үүсдэг. Энэ үед нэг бол хуримтлалаараа, эсвэл зээл авах, эд хөрөнгөө худалдах байдлаар зохицуулах шаардлагатай болдог.

Хамгийн сонгодог арга нь мөнгөн хуримтлалаараа гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангах  юм. Өөрөөр хэлбэл, зээл авбал та зээлийн хүү төлөх хэрэгтэй болно. Эд хөрөнгө зарж борлуулан богино хугацаанд бэлэн мөнгөтэй болохын тулд магадгүй зах зээлийн үнээс хямдаар зарах шаардлага үүснэ. Гэнэтийн хэрэгцээ шаардлагад бэлэн байснаар урт хугацааны хүсэл,зорилгодоо хүрэхэд хуримтлал чухал ач холбогдолтой.

Дараах хуримтлал үүсгэх энгийн алхмуудыг хэрэгжүүлээрэй:

  • Орлого, зардлаа бүртгэх;
  • Хэмнэж болох зардлыг хасаж орлого болон зардлын төлөвлөгөө гарга;
  • Хуримтлал үүсгэж болгох дүнгээ тодорхойлох;
  • Хуримтлалын зорилгоо ач холбогдлын түвшингөөр эрэмбэлэх;
  • Урт, дунд, богино хугацааны хуримтлалын зорилгоос хамааруулан хуримтлалын хэлбэрээ сонгох;
  • Хуримтлалаа алхам, алхмаар эхлүүлэх.
43.85%
хадгаламж
хуримтлал
төлөвлөлт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.