Банкны хадгаламж, хуримтлалын бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ?
хуримтлал, хадгаламж,санхүүгийн боловсрол,санхүүгийн туслах

Та нэмэлт орлого олохын хажуугаар хуримтлал үүсгэхийг хүсэж байна уу?  Өөрийн мөнгөн хөрөнгөө ямар нөхцөлтэй хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрхэн зөв, зохистой тааламжтай нөхцөлөөр харьцуулан байршуулах талаар санхүүгийн боловсролыг дэмжих цуврал нийтлэлүүдийн эхний дугаарыг хүргэж байна. 

Хадгаламж –  орлого олохын тулд банкинд байршуулж буй мөнгөн хөрөнгө юм. Банкны хадгаламж нь мөнгөн хөрөнгөө хамгаалах хамгийн эрсдэл багатай найдвартай бүтээгдэхүүнээс гадна, тогтмол хуримтлалаар орлогоо нэмэгдүүлж  хөрөнгө оруулалт хийж буй таны эхний алхам.

Хадгаламжийн хүү гэж юу вэ? Энэ нь хадгаламжийн анх байршуулсан үндсэн дүнгээс хуримтлагдсан хувиар илэрхийлсэн орлого юм. Банкууд үйлчлүүлэгчдээ урт хугацаанд хөрөнгөө байршуулахад түлхэц өгч хугацаа нь урт байх тусам санхүүгийн байгууллагаас өндөр хүү санал болгодог.

Та дараах хадгаламжийн нөхцөл, саналуудаас аль дуртайгаараа нээж болно: төгрөг, гадаад валют, хөрвөх, урьдчилсан хүүтэй, хүүгээс хүү бодогдох гэх мэт. Гэсэн хэдий ч, хадгаламжийн нөхцөл, боломж нь илүү олон сонголттой байх тусам түүний хүү буурдаг гэдгийг санаарай.

Төгрөгийн хадгаламжийн өгөөж нь доллар эсвэл еврогийн хадгаламжаас үргэлж өндөр байдаг. Гэсэн хэдий ч, хэрэв танд үе үе гадаад валют хэрэгтэй эсвэл ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс найдвартай хамгаалахыг хүсэж байвал хэд, хэдэн валютаар хадгаламж нээхийг зөвлөж байна - ингэснээр эрсдэлийг хуваарилж, энгийнээр хэлбэл нэг төрлийн валютын уналтыг өөр нэгний өсөлтөөр нөхөх болно.

Урамшууллын санал, нэмэлт нөхцөлтэй хадгаламж нь улирлын шинж, чанартай байдаг тул олон нийтийг хамарсан амралт, баяр эсвэл жилийн тодорхой цагт нээлгэж болоох байдгаас дүрмийн дагуу хүү хамгийн өндөр байдаг.

Хадгаламжийг аль ч банкинд хялбар бөгөөд хурдан нээлгэх боломжтой. Үүнийг хийхийн тулд танд зөвхөн нэг баримт бичиг хэрэгтэй - Монгол улсын иргэний үнэмлэх. Банкууд нь хадгаламж, хуримтлалын маш олон санал байдаг. Хамгийн сайныг нь олохын тулд 12 банкны бүтээгдэхүүний талаарх сүүлийн үеийн мэдээллийг агуулсан "Банкс маркетплейс"-ийн санхүүгийн туслахыг ашиглана уу.

Хадгаламжаас мөнгөө хэдийд ч бүтнээр нь болон хэсэгчлэн авах боломжтой. Зарим тохиолдолд энэ нь бага орлоготой байдаг гэдгийг санаарай. Хэрэв та ашгаа алдахыг хүсэхгүй байгаа бол эхлээд хэсэгчлэн зарлага гаргаж авах боломжтой хадгаламжид мөнгөн хөрөнгөө байршуулаарай.

Бүх хадгаламжуудын төгрөг ба валютын нийт 20 сая хүртэлх төгрөг "Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай" хуулийн зохицуулалтаар даатгагдаг. Энэ нь банкны найдвартай байдал нь түүнийг сонгох шалгуур биш гэсэн үг юм. Хадгаламжийн хүү, өөрөөр хэлбэл банкнаас авах орлогын хэмжээг анхаарч үзээрэй. Хэрэв таны хадгаламж 20 сая төгрөгөөс давсан бол тэдгээрийг хэд хэдэн банкинд хуваарилан байршуулах боломжтой.

Банкс санхүүгийн туслахын зөвлөгөө: Мөнгөн хөрөнгөө банкны хадгаламжид байршуулж нэмэлт орлогоо нэмэгдүүл. Хэрэв танд богино хугацааны мөнгө хэрэгтэй болж магадгүй байгаа бол “Санхүүгийн туслах”-ыг ашиглан хэсэгчлэн авах боломжтой хадгаламжийг сонгоорой.

75.75%
хуримтлал
хадгаламж
санхүүгийн боловсрол
санхүүгийн туслах
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.