хадгаламж, хуримтлал, амьдралын боломж

Төсөв зохиох нь маш энгийн бөгөөд дараах зүйлсийг амьдралдаа хэвшүүлэх нь үр дүнтэй:

  • Сарын тогтмол болон нэмэлт тогтмол бус орлогуудаа бүртгэх;
  • Өдөр бүрийнхээ зарцуулалтыг гарын дор дэвтэр гаргаад ч юм уу эсвэл гар утсан дээрээ бүртгэх;
  • Орлого, зардлаа бүртгэн өрхийн төсвөө гаргаарай.

Сарын орлого, зардлаа тооцох нь:

  • Хэрвээ таны орлого зардлаасаа их байгаа бол та шууд хуримтлуулж эхлээрэй.
  • Орлого тань зардлаасаа илүү гарахгүй бол зардлаа хэмнэх боломжийг хайгаарай. Мөн орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлээрэй.

Хэмнэж болох зардлыг хасч орлого болон зардлын төлөвлөгөө гаргах:

  • Сарын эцэст зардал тус бүрийг нягтлан үзээд үр ашиггүй, илүү зардлаа танаж, хэмнэх боломж байгаа эсэхийг тодорхойл. Гэхдээ тэмдэглэлт баяр, төрсөн өдөр гэх мэт тогтмол бус нэмэлт зардлуудыг тусгахаа мартуузай. Мөн тогтмол орлого болон тогтмол бус орлого орж ирэх хугацаагаа нягталж, орлого нэмэгдүүлэх бодит боломжоо үнэлээрэй.

Хуримтлуулж чадах хэмжээгээ тодорхойлох:

  • Ийнхүү өрхийнхөө төсвийг шинэчлэн гаргаж хуримтлал хийх боломжит хэмжээгээ тодорхойлно. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Төсөв гаргаж, дээрээс нь хэмнэлт хийж сурсан байхад та санаанд оромгүй их мөнгийг хуримтлуулсан байх болно.

Хуримтлал хийх зорилгоо ач холбогдлоор нь жагсаан бичих.

  • Хүн бүрийн хувьд харилцан адилгүй хамгийн чухал зүйлтэй байх тул өөрийнхөө хувьд цаг хугацаа, хуримтлалын хэмжээнээсээ хамааруулан хуримтлалаа хийх нь чухал юм

Урт, богино хугацааны хуримтлалын зорилгоос хамааруулан хуримтлалынхаа хэлбэрийг сонгох:

  • Урт, богино хугацааны зорилгоосоо хамааруулан хуримтлалын бүтээгдэхүүний төрөл хэлбэрийг зөв сонгох нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, урт хугацааны зорилгодоо хуримтлал хийж байгаа бол 1 жилээс дээш хугацаатай хадгаламжийг сонгох, богино хугацааны зорилгодоо хуримтлал хийх бол 1 жилээс богино хугацаатай хадгаламжийг сонгох нь төлөвлөсөн хадгаламжийн хүүний орлогыг эрсдэлгүйгээр (хадгаламжийнхаа хугацааг цуцлуулж бага хүүтэй хадгаламж авахгүй) авах боломжийг бүрдүүлдэг.

Хуримтлалаа эхлүүлж, хэрхэн өсч байгааг хянаж байх:

  • Нэгэнт та хуримтлал хийхээр шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар шилжүүлбэл илүү үр дүнтэй. Эцэст нь таны хуримтлал таны бодож төлөвлөсний дагуу өсөх болно. Хуримтлалтай болох дээрх үйл явцыг сар бүр хянаж, хуримтлал хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал хүссэн хэмжээний хуримтлалаа хийж санхүүгийн гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.

 

0.00%
хадгаламж
хуримтлал
амьдралын боломж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.