"Дэлхийн хуримтлалын өдөр-2025" аяны нээлт боллоо
Дэлхийн хуримтлалын өдөр, аян

“Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг уламжлал болгон Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд, “Жэй Си Ай Прогресс” байгууллага,  “Банкс маркетплейс” болон арилжааны банкнууд хамтран 2025 оны 10 дугаар сарын 10-нд зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд тус аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор хамтрагч байгууллагууд хүүхэд, залуучуудад зориулсан хуримтлалын ач холбогдол, түүнийг дадал болгох нөлөөллийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулахаар улс орон даяар эхлүүлж байна.

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон зохион байгуулдаг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, өргөн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлдэг билээ. Анх 1924 онд Италийн Милан хотоос эхлэлтэй тус арга хэмжээнд Монголын банк санхүүгийн байгууллагууд 2017 оноос  нэгдсэн юм. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд энэ жил банк, санхүүгийн байгууллагуудаас гадна боловсролын бодлогыг хэрэгжүүлдэг болон бусад төрийн бус байгууллагууд оролцож байгаараа онцлог байна.

Өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр аяны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцон хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл танилцуулж, мөн “Би хуримтлалын талаар хэр мэдлэгтэй вэ?” сэдэвт уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулав.

Жил бүр энэхүү арга хэмжээ хүрээгээ тэлж, хүүхэд, залууст хүрэх хүртээмж нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын иргэдийн  хадгаламжийн хэмжээ өсөж байгааг аяны үр дүн гэж үзэж байна.

43.85%
Дэлхийн хуримтлалын өдөр
аян
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.