Банкс санхүүгийн бизнес маркетплейс
банкс, санхүүгийн, бизнес, маркетплейс

Монгол улсын хамгийн анхны хараат бус “БАНКС” санхүүгийн бизнес маркетплейс нь 2023 оны 09-р сарын 4-ий өдрөөс урьдчилсан нээлтээ хийж үйл ажиллагааныхаа эхний үе шатаа эхлүүлээд байна.

Бидний үндсэн зорилго нь Монгол улсын санхүү, санхүүгийн бус бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг үнэн, зөв энгийн хүртээмжтэй байдлаар санхүүгийн нийтлэлтэй уялдуулан хүргэснээр санхүүгийн боловсролыг дэмжих, санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны шинэ үеийг эхлүүлэхэд оршино.

БИД ТАНЫ ЦАГИЙГ ХЭМНЭНЭ

Санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг харьцуулахын тулд олон сувгаар хайлт хийж цаг зарцуулах шаардлагагүйгээр ухаалаг санхүүгийн туслахын тусламжтай өөрт таатай сонголтыг хийхэд хэдхэн минут болно.

СОНГОЛТЫГ ХЯЛБАРЧИЛНА

Бүх нөхцөлийг энгийнээр тайлбарлав. Та анх удаагаа даатгал, зээл авч байгаа ч гэсэн өөртөө тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хялбархан сонгож, хүсэлтээ илгээх боломжтой.

БҮХ ЗҮЙЛД НЭЭЛТТЭЙ

Зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, даатгалын далд нөхцөлийг ил тод, шударгаар харуулна. "Банкс маркетплейс"-д та бодит үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, үнэлэмжийг судлах боломжтой.

БИД ИРГЭД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ХАРИЛЦАГЧ СУУРЬТАЙ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “БАНКС ЭКОСИСТЕМ”-ИЙН БҮРЭЛДХҮҮН ХЭСГҮҮДИЙГ ДАРААХ ЗОРИЛТУУДЫН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА.

01

ИРГЭД

Банкс бол туслах ба чиглүүлэгч юм: Таныг цаг хугацаа, эрч хүч, мөнгөн хөрөнгөө оновчтой чиглүүлэхэд хялбараар тусална

02

БИЗНЕС

Банкс нь бизнесээ өргөжүүлэн, хөгжүүлэх түнш юм: Орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулахын зэрэгцээ дижитал шилжилтийн туслах нь байж бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжинэ.

03

МОНГОЛ УЛС

Банкс нь эдийн засгийн өсөлтийг хурдасгахад дэмжлэг үзүүлдэг гол хүчин зүйлс болох: Жижиг дунд бизнес, боловсрол, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийг дэмжиж ажиллана.

БАНКС” ТАНЫ САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИЖ, СОНГОЛТЫГ ХЯЛБАРЧИЛНА.

51.01%
банкс
санхүүгийн
бизнес
маркетплейс
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.