Хүүгийн хувийн иж бүрдэл
хүүгийн хувь, зээл, банк

Зээлийн хүүгийн хувь олон янз байх нь дараах хүчин зүйлээс шалтгаална. Үүнд:

  • Зээл нь янз бүрийн хугацаатай байдаг. Жишээ нь, богино хугацаатай зээл 1 жил хүртэл хугацаатай байдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээл 30 хүртэл жилийн урт хугацаатай байна. Компаниуд 10-30 жилийн хугацаатай бонд хэмээх зээл гаргадаг. Урт хугацааны зээлийн хүүгийн хувь өндөр байдаг бол богино хугацаат зээлийн хүүгийн хувь бага байдаг. Үүнээс үзэхэд мөнгөний үнэ цэн нь түүнийг хэр зэрэг удаан хугацаагаар хэрэглэхээс хамаарч байна.
  • Зээлийн хүүгийн хувь эрсдэл хэр зэрэг байхаас хамаарна. Зарим зээл эрсдэлтэй байхад зарим нь бараг эрсдэлгүй байдаг. Жишээ нь, Засгийн газрын бонд бол бараг эрсдэлгүй зээл юм. Харин эрсдэл ихтэй зээлийн хүүгийн хувь өндөр байна.
  • Хүүгийн хувь нь барьцаалах хөрөнгөний хурдан борлогдох чадварaac хамаарна. Барьцаа хөрөнгө богино хугацаанд бэлэн мөнгөөр борлогдож, тэгэхдээ тухайн үеийн үнэ цэнээ алдахгүй байвал зээлийн хүүгийн хувь харьцангуй бага байна. Харин түргэн борлогдох боломж муутай барьцаа хөрөнгө тавьсан бол тийм зээлийн хүүгийн хувь харьцангуй өндөр байна. Жишээ нь, Засгийн газрын бонд бол хурдан борлогдох хөрөнгө. Гэтэл төвөөс алс орших хөдөө тосгон дахь барилга байгууламж хурдан борлогдох магадлал багатай.
  • Хүүгийн хувь зээлийг олгох, хянах, барагдуулах үйл ажиллагааны буюу захиргааны зардлаас шалтгаална. Зарим зээлийг удирдахад хялбар байдаг бол зарим зээл ажиллагаа, хяналт илүү шаарддаг. Жишээ нь, оюутны зээл, орон сууцны барьцаат зээлийн тухайд зээлийн төлбөр журмын дагуу явагдаж байгаа эсэхийг байнга хянаж, тооцож байх шаардлагатай. Зарим үед банкнууд зээлээ төлөхгүй байгаа зээлдэгчийг олох ажилд цагдаагийн байгууллагын туслалцааг авахад хүрдэг. Ийм захиргааны зардал ихтэй зээлийн хүүгийн хувь харьцангуй өндөр байх учиртай.
0.00%
хүүгийн хувь
зээл
банк
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.