Найдваргүй зээл, авлага, өр
зээл, авлага, өр

Найдваргүй авлага/өр :

Бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулах, ажил үйлчилгээг зээлээр үзүүлснийхээ төлөө худалдан авагчаас нэхэмжилж буй мөнгөн дүнг авлага гэнэ. Авлага болон зээлийн дансны хэлбэрээр байгаа авлагаас удаан хугацаагаар цуглуулж чадаагүй хэсгийг найдваргүй авлага гэнэ. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй байгаа буюу төлөгдөөгүй байгаа өр. Найдваргүй авлагыг нягтлан бодох бүртгэлд зардлаар тооцдог. Авлагыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад цэвэр боломжит үнэ цэнээр нь тусгахаар заасан байдаг. Авлагыг нэрлэсэн үнэ буюу нэхэмжилсэн дүнгээр дансанд бүртгэнэ. Авлага хариуцсан нягтлан бодогч найдваргүй авлагын нөөцийг тооцохын тулд захиалагч болон бусад холбогдогч талуудтай холбоотой гэрээ, хэлцэл баримт бичигт заасан авлага барагдуулах хугацааг үндэслэн авлагын үлдэгдэлд насжилтын шинжилгээ хийнэ. Найдваргүй авлагыг дараах аргуудаар бүртгэнэ.

Үүнд:

  • Шууд арга: Найдваргүй авлагын зардлыг бий болгосон тайлант хугацааны борлуулалтын орлоготой хугацааны хувьд уялдахгүй зохицох зарчмыг зөрчих сул талтай.
  • Нөөц байгуулах арга:
    • Найдваргүй авлагыг урьдчилан тооцон бүртгэж нөөц байгуулдаг. Найдваргүй авлагын зардлыг нэгдүгээрт шууд аргаар тооцно. Энэ нь авлага төлөгдөх найдваргүй гэдэг нь тогтоогдсон үед авлагыг данснаас шууд хасдаг арга юм.
    • Нөөцийн буюу хасах арга нь тайлант хугацаанд найдваргүй болох авлагыг урьдчилан тооцоолж нөөц байгуулаад мөн зардалд тохируулан бүртгэх ба төлөгдөх найдваргүй болсон авлагыг уг нөөцөөр хааж өгдөг арга болно.

 

Найдваргүй зээл :

Найдваргүй зээл нь төлөх хугацаа нь аль эрт өнгөрсөн, зээлдэгчийн төлөгдөөгүй зээл. Зээлийн төлбөрөө 90-ээс дээш хоногоор хоцроовол найдваргүй буюу чанаргүйд тооцно. Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг.

Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног бол - Хэвийн
  • 90 хүртэл хоног бол - Анхаарал хандуулах буюу хугацаа хэтэрсэн
  • 91-180 хоног бол - Хэвийн бус
  • 181-360 хоног бол - Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног бол - Муу зээл гэж үздэг

Монгол банк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн сан. (зээлдэгч буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээлэл) байна. Энэхүү сангийн мэдээлэлд үндэслэн зээлдэгчийг ангилна. Банкнаас зээл авсан хүн муу зээлдэгчийн ангилалд багтвал санхүүгийн байгууллагаас дахин зээл авах боломжгүй. Зээлдүүлэгч байгууллага зээлийг нь хугацааны болон чанарын хүчин зүйлээр ангилдаг. Түүнээс гадна зээлдэгчийн төлбөрийн чадварыг үндэслэдэг юм.

0.00%
зээл
авлага
өр
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.