Олон улсын зээлийн харилцаа
зээл, олон улс, харилцаа

Олон улсын зээлийн харилцаа нь шинжлэх ухаан, технологийн ололт Нэвтэрсэн стратегийн чухал салбарт давамгайлах, түүхий эдийн эх үүсвэрийг ашиглах, ашигтай хөрөнгө оруулах, борлуулалтын зах зээлд байр сууриа бэхжүүлэх зэрэг зорилгод үйлчилдэг.

Олон улсын зээл нь дараах эерэг үүрэг гүйцэтгэнэ:

  • Зээлдэгч Орны эдийн засгийг тогтворжуулах, улмаар өргөтгөхөд нөлөөлнө.
  • Гадаад худалдаа, капиталын шилжилт хөдөлгөөн, улс хоорондын үйлчилгээ зэрэг эдийн засгийн гадаад харилцааг идэвхжүүлнэ.
  • Зээлдүүлэгч орны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөрөнгө оруулах нөхцөлийг сайжруулна.
  • Олон улсын санхүүгийн зах зээлийн бусад салбарын хөгжилд түлхэц үзүүлнэ.
  • Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлнэ.

Олон улсын зээл нь дараах сөрөг үр дагавартай:

  • Зээлдэгч орны эдийн засгийн хөгжлийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй. Учир нь зээлдүүлэгчид ашигтай салбарт зээл олгоод ашиггүй салбарыг орхидог.
  • Зээлдэгч орны хувьд зээлийн капиталыг хэрэглэх, зах зээл олохын төлөөх тэмцлийг хурцатгана.
  • Зээлдэгч орны валютын ханшны өөрчлөлт, зээлийн хүүгийн зөрүү зэргээс илүү ашиг олох зорилготой богино хугацааны мөнгөн капиталын урсгал (hot money) нэмэгдэж, валют, санхүүгийн зах зээлийг тогтворгүй болгодог.
  • Зээлдэгч орны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар өрийн дарамтад оруулах эрсдэлтэй.
43.85%
зээл
олон улс
харилцаа
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.