санхүү, түрээс, гэрээ

Санхүүгийн түрээс :Санхүүгийн түрээс гэдэг нь үндсэн хөрөнгөд урт хугацааны туршид оруулж буй санхүүжилт юм. Лизинг нь санхүүжилтийн нэг хэлбэр бөгөөд газар, байшин, тоног төхөөрөмж гэх мэт хөрөнгийг тодорхой хугацааны туршид лизинг олгогч талаас лизинг авагч талд түрээсээр ашиглуулах санхүүгийн гэрээ юм. Лизинг авагч нь лизинг олгогчид хөрөнгийг нь ашигласны төлөө тогтсон давтамжийн дагуу лизингийн буюу түрээсийн төлбөр төлнө. Лизингийг тухайн байгууллагын санхүүгийн тэнцэлд хэрхэн бүртгэх нь лизингийн төрлөөс хамаарна.

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шууд мөнгөн хөрөнгөөр худалдах бус тухайн хөрөнгийг худалдан авагчийн орлогын эх үүсвэрийн хэмжээ, орлогынх нь орж ирэх хугацаа зэрэгтэй уялдуулан түрээслүүлж буй хөрөнгийн төлбөр болон үндсэн хүүгийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг түрээслүүлэгч талууд харилцан тохиролцож, тэр тухай дурдсан гэрээ байгуулснаар хэрэгжих үйл ажиллагааг хэлнэ. Түрээсийн хугацаа нь эд хөрөнгийн эдийн засгийн мөчлөгөөс хамааран харьцангуй урт, төлбөр нь худалдан авсан үнээс арай их, түрээсэлж буй хөрөнгийн эзэмшил, түүний засвар үйлчилгээ, даатгалын асуудал, учирч болзошгүй эрсдэл зэргийг түрээслүүлэгч тал хариуцаж байдаг түрээсийн төрлийг санхүүгийн түрээс гэнэ.

Санхүүгийн түрээсийн гэрээ :Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу түрээсийн зүйлийг гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээсийн хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийн өмчлөлийг түрээслэгчид шилжүүлэх нөхцөл бүхий түрээсийг хэлнэ. Түрээсийн гэрээнд түрээслэгч түрээслүүлэгчийн эрх үүрэг хариуцлагыг тодорхой заана. Үйл ажиллагааны түрээсийн үед хөрөнгийн засвар, даатгал, татварыг түрээслүүлэгч хариуцдаг ба санхүүгийн түрээсийн үед эдгээрийг түрээслэгч хариуцах ёстой байдаг. Ихэнх тохиолдолд түрээслэгч хөрөнгийг цааш нь дахин түрээслүүлэх эрхтэй байдаг. Мөн түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст хөрөнгийг худалдан авах эрхтэй байхаар тусгагддаг.

0.00%
санхүү
түрээс
гэрээ
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.