Хэрэглэгч ба хэрэглэгчийн зээл
хэрэглэгч, зээл, loan

Хэрэглэгч (Consumer):

Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэдэг эдийн засгийн аливаа харилцаанд оролцогч этгээдийг хэрэглэгч гэнэ. Ихэнхдээ хэрэглэгч нь хувь этгээдийн хэлбэртэй байдаг боловч практикт хувь хүн, өрх гэр, байгууллага, аж ахуйн нэгж юм. Энд ихэнх шийдвэр гаргагч хэрэглэгч бол хувь этгээд бус өрх (өрхийн аж ахуй) байдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өрх нь тухайн өрхийн аж ахуйг бүрдүүлэгч хувь хүмүүсийн хоорондын хүсэл сонирхлын зөвшилцөлд тулгуурлан хамтын шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, уг шийдвэр нь эцэг- эхийн саналд суурилсан тухайн өрхийн насанд хүрсэн гишүүдийн бүлгийн шийдвэр юм. Иймд хэрэглэгчийн эрэлт бол өрхийн бүх гишүүнд хамааралтай нийгмийн аж байдлын чиг үүрэг (social welfare function)-ийг зарим зарим талаар илэрхийлдэг хамтын шийдвэр хэмээн үздэг.

Хэрэглэгчийн зээл (Consumer credit):

Бараа, үйлчилгээ худалдан авахад зориулж хэрэглэгчид олгож буй нь зээлтэй холбоотой нэр томьёо. Практикт хэрэглээний зээл ч гэж нэрлэдэг. Хэрэглээний зээлд орон сууц худалдан авахтай холбоотой зээлийг гол төлөв оруулдаггүй. Энэхүү зээллэг нь хэрэглэгчийн зүгээс аливаа бараа, үйлчилгээг эсвэл тодорхой төрлийн барааг худалдан авахад нь зориулж олгогддог зээл байна. Энэ нь зээлээр худалдан авах (hire purchase) эсвэл зээлийн төлбөрийн данс (charge account credit)-аар дамжин хэрэгждэг.

0.00%
хэрэглэгч
зээл
loan
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.