зээл, зээлийн эргэн төлөлт, хүү

Зээл — зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талын хооронд хийсэн гэрээ хэлэлцээрээр албан ёсны болгосон зээлийг хэлнэ. Зээлдэгч гэрээний дагуу зээлдүүлэгчээс өмч хөрөнгө, мөнгө, бараа авч, тодорхой хугацааны дараа анхны авсан дүнтэйгээ тэнцүү хэмжээний мөнгө, үнэт зүйлс, барааг тодорхой хэмжээний хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Зээлийг хугацааны хувьд урт хугацааны ба богино хугацаат зээл гэж, зориулалтаар нь арилжааны зээл, экспортын зээл, хэрэглээний зээл гэж ангилна.

Зээлийн хүү: Мөнгийг зээлж хэрэглэсний төлөө төлж буй үнэ юм. Зээлийн хүү нь мөнгөний абсолют хэмжээг бус, харьцангуй хувийг харуулна. Банк, санхүүгийн байгууллагууд мөнгөний нийлүүлэлтийг зорилго чиглэлтэй зохицуулах замаар зээлийн хүүгийн түвшинд нөлөөлдөг. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ, ажил эрхлэлт, барааны үнэ зэрэг хүчин зүйлс өөрчлөгдөнө.

Зээл эргэн төлөгдөх хугацаа: Зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь урт байхын хэрээр зээлийн хүү өсөх хандлагатай байна. Энэ нь ирээдүйд инфляц өснө гэсэн хүлээлт, зээлдүүлэгчийн хөрвөх чадвараа өндөр байлгах гэсэн хүсэлтэй холбоотойгоос урт хугацаат зээлийн эрэлт нь нийлүүлэлтээс давуу байдгаас үүдэлтэй. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа урт байх тусам тухайн цаг үед зээлийн хүү ямар байхыг урьдчилан таамаглах боломж багсдагаас эрсдэлийг бууруулахын тулд зээлдүүлэгч зээлийн хүүг анхнаасаа өндөр тогтоохыг эрмэлздэг.

 

43.85%
зээл
зээлийн эргэн төлөлт
хүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.