Зээлийн нийгэм эдийн засгийн ач холбогдол
зээл, нийгэм, эдийн засаг

Зээлийн нийгэм эдийн засгийн ач холбогдол

Арилжааны банкуудын олгож байгаа зээл бүр нийгэм эдийн засгийн нэг асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрөөр хэлбэл, зээл бүр микро болон макро түвшинд ач холбогдолтой байдаг. Харин ямар нэг ач холбогдолгүй зээл нь нийгэмд хор уршиг тарьдаг байна. Зээлийн зориулалт бүрээр тэдний шийдвэрлэж байгаа нийгэм эдийн засгийн асуудал юу болохыг авч үзье.

Орон сууцны зээл

Орон сууцны зээлийн нийгэм эдийн засгийн мөн чанар, ач холбогдол нь хүмүүсийн амьдрах орчинг сайжруулахад чиглэхээс гадна утаа, хөрсний бохирдол зэргийг бууруулах асуудлыг шийдвэрлэдэгт оршино. Ихэнх хүмүүст орон сууц худалдан авах мөнгө хуримтлуулахад ихээхэн хугацаа шаардагдах бөгөөд хангалттай мөнгө бүрдүүлсний дараа орон сууц авах нь амьдралын нөхцөлийг сайжруулах шийдэл болж чаддаггүй. Насан туршдаа тав тухгүй орчинд амьдарч байгаад насан туршдаа хураасан мөнгөөрөө насны эцэст байранд орох нь учир дутагдалтай юм. Зээл авч орон сууц худалдан авснаар нэг төрлийн хуримтлалтай болох боломж бүрддэг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ урт хугацаанд өсдөг нь хувь хүн, өрх гэр хөрөнгөтэй болохоос гадна, баялгаа нэмэгдүүлэх боломжийг олгодог нь энэхүү зээлийн нийгэм эдийн засгийн мөн чанар, бас нэг ач холбогдлыг тодорхойлж байна. 

Хэрэглээний зээл

Хувь хүний зээлийг дотор нь хэрэглээний зээл, боловсролын зээл гэж ангилж болдог. Хэрэглээний зээл нь өндөр үнэтэй удаан эдэлгээтэй эд зүйлсийг худалдан авахад зориулагдана. Хэрэглээний зээлийхоёр хандлага байдаг. Эхний хандлага нь тус зээл орлого бүтээдэггүй учир зээлийн эргэн төлөлтөд бэрхшээл учруулдаг гэж үзэх үзэл. Хоёрдох хандлага нь тус зээл хэрэглээгээр дамжуулж эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэж үздэг үзэл.

Боловсролын зээл

Сургалтын төлбөр төлөхөд зориулагддаг зээлийг сургалтын төлбөрийн, оюутны эсвэл боловсролын зээл гэж нэрлэдэг. Дээрх зориулалттай зээлийн хугацаа нь дунд болон урт хугацаатай байдаг. Тус зээлийг авагч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу ажилд орж, цалингаараа зээлээ эргүүлэн төлөх нөхцөлтэй байдаг. Сургалтын (боловсролын) зээлийн нийгэм, эдийн засгийн мөн чанар (ач холбогдол) нь залуучуудыг хариуцлагатай болж төлөвшүүлдэгт оршино. Өндөр хөгжилтэй орнуудын амьдралаас харахад залуучууд их, дээд сургуульд орохдоо төлбөрөө өөрөө хариуцдаг ба банкууд ч сургалтын төлбөрт зориулсан зээл өгдөг ажээ. Оюутнууд авсан сургалтын төлбөрийн зээлээ төлөхийн тулд хурдан ажилд орох сонирхолтой байхаар зээлийн эргэн төлөх хуваарийг хийсэн байх нь сургалтын зээлийн нэг нөхцөл юм. Сургалтын төлбөрийн зээлийн өөр нэг нөхцөл нь оюутнууд ажил олгогчдын шаардлагад нийцэх сонирхолын үүднээс хичээлдээ шамдаж, сургалтын чанартаа анхаарахад түлхэц болдог. Ингэснээр чанартай, өндөр боловсролтой мэрэгжилтэн бэлтгэгдэх ба тэр хэмжээгээр эдийн засгийн хөгжилд боловсролын нөлөөлөл гарч хүмүүн капитал бүрэлдэн бий болдог байна. Ингэж хариуцлагатай иргэн бэлтгэснээр улс орны хөгжилд олон талын эерэг үр дүн гардаг.

Автомашины зээл

Автомашин худалдан авахад зориулж олгож байгаа зээлийг автомашины зээл гэнэ. Худалдан авч байгаа автомашины зориулалт нь хувийн хэрэглээнд эсвэл орлого олох үйл ажиллагаанд зориулагдаж байдаг. Хэрэв хэрэглэх (гэр, ажил хоёрын хооронд явах, хүүхдээ хүргэж өгөх) гэж худалдан авч байгаа бол тус зээлийг эргүүлэн төлөхөд хүндрэл учирч болох юм. Харин хүн, ачаа тээвэрлэх замаар орлого олох зорилгоор тус зээлийг авч, автомашин худалдан авч байгаа бол олсон орлогоороо зээлийг хүүтэй нь хамт төлөхөд боломжтой гэж үзэж болно.

20.65%
зээл
нийгэм
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.