Зээлийн сайн түүх бүрдүүлэхийн ач холбогдол
санхүүгийн, маркетплейс, зээл

Арилжааны банкууд зээлдэгчийн зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа байдлаас хамааруулан зээлдэгчдээ үнэлгээ өгдөг, энэ мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулж өгдөг.

Зээлийн мэдээлэл гэж юу вэ?

Зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл.

Зээлийн мэдээллийн сан:

Монгол банк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эзэмшиж буй зээлдэгчийн зээлийн мэдээлэл.

Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч:

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо;
  • Санхүүгийн түрээсийн компани;
  • Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх/
  • Үүрэн холбооны операторууд
  • Гэрээний дагуу хуулийн бусад этгээд

Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ?

Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу ангилна. Өр төлбөр төлөгдөх хугацаанаас хэтэрсэн хоногоор:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног - Хэвийн
  • 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах
  • 91-180 хоног –Хэвийн бус
  • 181-360 хоног –Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног –Муу

Энэхүү ангиллыг дараа дараагийн зээл олгох эсэх, зээлийн нөхцөл болох зээлийн хэмжээ, хугацаа, хүүг тогтоохдоо ашигладаг. Өөрөөр хэлбэл, зээлээ цаг хугацаанд нь төлж чадаж байвал банкны сайн зээлдэгч болж зээлдэгчийн сайн түүх бүрдүүлэх нь танд эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэсэн үг юм.

20.65%
санхүүгийн
маркетплейс
зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.