XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилээ бэлгэ дэмбэрэл дүүрэн угтах Монгол түмний минь уламжлал сар шинийн баяр айсуй. ХААН Банк сар шинийн баярыг угтан эрхэм харилцагчдадаа зориулан “Цаглашгүй жаргалант өдрүүд” картын урамшуулалт аяныг 1-р сарын 22-ноос 2-р сарын 09-ний өдрийг дуустал зарлалаа.
Хэрвээ та Priority, Signature дебит болон бусад бүх төрлийн кредит карттай бол аяны хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
Танд хэрвээ дээрх кредит картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч урамшуулалт аянд амжиж оролцоорой. Аяны хүрээнд шинээр кредит карт захиалсан харилцагчдадаа бид “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮) бэлэглэх бөгөөд урамшуулалд багтсан байгууллагуудаас эхний худалдан авалтаа хийсний дараа “welcome point” оноо тань идэвхжих юм. Энэхүү оноогоо та дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу төлбөрөөсөө 30,000 төгрөгийг хасуулах боломжтой.
Харилцагчид аяны туршид цуглуулсан оноогоо thanks.mn аппликэйшны “оноо” цэснээс шалгах боломжтой.
текст!