эдийн засаг, инфляци

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын 2023 оны 12 сарын байдлаар гаргасан тоон мэдээллийг танилцуулж байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн мэдээлэл

Инфляц буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2023 оны 12-р сарын байдлаар өмнөх үеийн мөн үеэс 7.9% өмнөх сараас 0.4%-иар өсөөн үзүүлэлттэй гарсан байна. Харин Улаанбаатар хотын жилийн инфляц 12-р сард 8.6% байгаа бол аймгуудын хувьд Хэнтий аймагт 5.1% буюу 1%-иар өссөн нь хамгийн бага байгаа бол Өвөрхангай аймагт 8.5%-иар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Инфляцын түвшин 2022 оны 12-р сард 13.2%-тай гарч байсан бол 2023 оны 12-р сард 7.9% болж өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.3 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2023 оны 12-р сард инфляцын түвшин улсын хэмжээнд 7.9% гарсан ба үүний:

  • 3.3 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн өсөлтөөс;
  • 0.8 нэгж хувь буюу 9.7% нь хувцас, бөс бараа, гутлын үнийн өсөлтөөс;
  • 0.6 нэгж хувь буюу 6.9% нь эм тариа, эмнэлгийн бараа үйлчилгээний үнийн өсөлтөөс;
  • 0.7 нэгж хувь буюу 9.4% нь боловсролын бүлгийн өсөлтөөс тус тус шалтгаалсан нь гол нөлөөллийг үзүүлсэн байна.

Инфляцад дараах 10 бараа голлон нөлөөлсөн ба уг бараа бүтээгдэхүүн инфляцын 33.1%-ыг эзэлж байна. Үүнд гурил, талх, будааны үнэ жилийн 14.7%-иар, бусад бараа үйлчилгээ 17.3%- иар өссөн байна.

Дээрх бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 14-өөс 35%-ын өсөлттэй гарсан байна.

0.00%
эдийн засаг
инфляци
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.