"ХААН БАНК" ХК-ийн "НОГООН БОНД"-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ
IPO, Монголын хөрөнгийн бирж

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “ХААН банк” ХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргаж буй "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10:00-17:00 цаг, 12 дугаар сарын 12-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“ХААН банк” ХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий жилийн 14.8%-16%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 170,000 ширхэг бондыг олон нийтэд санал болгож нийт 17,000,000,000 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Захиалгын сан бүрдсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

"Ногоон бонд"-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “БиДиСЕК" ҮЦК” ХК ажиллаж байна.

0.00%
IPO
Монголын хөрөнгийн бирж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.