олон улс,санхүүгийн зах зээл, эрсдэл,Монголбанк

Геополитикийн хурцадмал байдал, өндөр инфляц, хүүгийн өсөлтөөс үүдэн эдийн засгийн идэвхжил саарч, дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.5 хувьд хүрч буурахад хүргэв. Түүнчлэн, дэлхийн зарим томоохон орнууд мөнгөний бодлогын төлөвөө үргэлжлүүлэн чангаруулахын зэрэгцээ геополитикийн асуудлаас үүдэлтэй тодорхой бус байдал өндөр хэвээр байна. БНХАУ-ын эдийн засгийн зарим голлох үзүүлэлтүүд 2023 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр хүлээлтээс доогуур гарч, тус улс эдийн засгийн томоохон хүндрэлтэй тулгарч болзошгүй гэсэн болгоомжлолыг бий болгоод байна. БНХАУ-ын эдийн засагт томоохон хүндрэл тулгарч, эдийн засгийн идэвхжил улам бүр саарвал худалдаа, эдийн засгийн түнш орнуудад, ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.

Инфляцын эрч 2022 оны дунд үеэс эхлэн улс орнуудын хувьд саарч байгаа хэдий ч суурь инфляц ихэнх төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Нэг талаас дэлхийн улс орнууд дахь инфляцын өндөр түвшин нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа бол нөгөө талаас Холбооны нөөцийн банк тэргүүтэй зарим томоохон төв банкууд инфляцын эсрэг мөнгөний хатуу бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа

Дэлхийн зарим томоохон орнууд мөнгөний бодлогын төлөвөө үргэлжлүүлэн чангаруулж байгаа болон БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт  хүлээлтээс удаан байгаа нь дэлхийн аж үйлдвэрлэлийг сааруулж, улмаар үйлдвэрлэлийн голлох орц эрдэс бүтээгдэхүүнүүдийн эрэлт, үнэ буурч байна.

Дэлхийн аж үйлдвэрлэл үргэлжлэн саарч, эрдэс түүхий эдийн үнийн бууралт цаашид үргэлжилбэл түүхий эд экспортлогч орнуудад ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй юм.

Хөгжингүй орнуудад санхүүгийн нөхцөл аажим суларч, хөрөнгийн зах зээлийн сэргэлт бүс нутгуудад харилцан адилгүй байна. Тухайлбал, дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ганхаж байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, Хонгконгийн хөрөнгийн захын Hang Seng индекс 2023 оны 8 дугаар сард энэ оны эхэн үе дэх оргил түвшнээсээ 21 хувиар огцом сулрав.

Хөгжиж буй орнуудын засгийн газрын өр хурдацтай нэмэгдэж, цаашид үргэлжлэн өсөх төлөвтэй байгаагийн зэрэгцээ геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн дэлхийн санхүүгийн нэгдмэл “байдал алдагдаж байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд тодорхой эрсдэл учруулж байна.

 

20.65%
олон улс
санхүүгийн зах зээл
эрсдэл
Монголбанк
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.