Инфляц, Монголбанк,Мөнгөний бодлого

Инфляц буурах хандлага үргэлжлэн энэ онд Төв банкны зорилтын дээд интервал буюу 6-8 хувь орчимд байх суурь төсөөлөлтэй байна. Цаг агаарын хүндрэл, зудын нөхцлөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт саарах төсөөлөлтэй байна. Гадаад эдийн засгийн орчны хувьд эрсдэл, тодорхой бус байдал төдийлөн буураагүйн дээр манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын өсөлтийн төлөв саарч, аж үйлдвэрийн салбарын идэвхжил удаашрах зэрэг нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, гадаад орчны төлөв, ирэх жилүүдийн инфляц, эдийн засгийн төсөөллийг харгалзан 2024 оны 3 дугаар сард бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан.

Инфляц өмнөх төсөөллөөс бага зэрэг буурна

Инфляц алгуур буурах хандлага үргэлжилж, энэ оны 2 дугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.2 хувьд хүрлээ. Монголбанкны хатуу мөнгөний хатуу бодлогын нөлөөнөөс гадна худалдааны түнш орнуудын инфляц буурч, төгрөгийн ханш сүүлийн хагас жил гаруйн хугацаанд чангарч, импортын бараа, бүтээгдэхүүний үний өсөлт 2021 оны 6 дугаар сараас хойш тасралтгүй саарч байгаа нь инфляц буурахад голлон нөлөөлж байна. Мөн 2022 оны сүүлийн саруудад өндөр өсөлттэй байсан гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч 2023 онд тогтворжиж, дотоодын хүнсний инфляцыг сааруулав. Тээврийн зардал, төгрөгийн ханш, гадаад үнэ зэрэг гадаад шалтгаантай үнийн дарамтууд өмнөх төсөөллөөс багасаж, инфляцын төсөөлөл өмнөхөөс буурахаар байна. Ийнхүү энэ онд инфляц Төв банкны зорилтын дээд интервалын орчимд хэлбэлзэж, цаашид алгуур бууран 2026 оны сүүлийн хагаст зорилтын голчид ирэхээр байна. Гэхдээ зудын нөхцөл байдал хүндрэх, цалин өсөх, ногдол ашиг тараах зэрэг дотоод хүчин зүйлсээс шалтгаалан инфляц суурь төсөөлөлд авч үзсэнээс нэмэгдэх эрсдэл байсаар байна.

20.65%
Инфляц
Монголбанк
Мөнгөний бодлого
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.