Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлсон. Тус зорилтын хүрээнд Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах бодлогыг “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-д тусган хэрэгжүүлнэ.
Инфляци
Монгол улсын төв банк нь 2024 оны мөнгөний бодлогыг өмнөх жилүүдийн адил макро, микро орчны тэнцвэрийг тогтвортой байлгахад анхаарч инфляцыг дунд хугацаанд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байна. Мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулахын тулд олон нийттэй харилцах харилцааны нээлттэй байдалд ихээхэн ач холбогдол өгч сүүлийн жилүүдэд хүртээмжтэй хүргэхэд анхаарч байна.
Банкны салбар
Энэ жилийн хувьд Банкны салбарт системийн хэмжээний 5 банк IPO хийж, олон нийтийн өмчлөлд шилжиж байгаа нь харилцагч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдын хувьд онцлох үе бөгөөд салбарын хөгжлийн шинэ эхлэл гэдгийг Монголбанк онцолж эдийн засгийн тэлэлтийн ачааллыг даах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд банкны салбар хөгжихөд гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо, тэдгээртэй хийх хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг дурдсан байна.
УИХ-аас 2023.01.20-нд баталсан Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл олгох, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах эрхийг нарийвчлан зохицуулахаар тусгасан.
Цаашид санхүүгийн ижил тэгш, хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хадгалахын тулд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж гадны банк санхүүгийн байгууллага салбар нэгжээ нээхэд тавигдах үндсэн шаардлагуудыг бууруулж Монголбанкны зүгээс Олон улсын болон бусад улсын Төв банкуудад мэдээллийг хүргэж, анхаарч ажиллаж байна.
Цахим төлбөр тооцоо
Олон улсын худалдааны цахим төлбөр, тооцооны шинэ үеийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг үе шатыг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Ногоон зээл
Монгол банк тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, санхүүжилтийг дэмжихэд анхаарч банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэхийг зорьж зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг 2024 онд хөгжүүлэн , нэвтрүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улсад нүүрсхүчлийн хийг багасгах тодорхой хэмжээнд бууруулсан үзүүлэлтүүд байгаа боловч ч баталгаажуулах систем, тогтолцоо, тайлагнах стандарт байхгүйгээс үнэлж, худалдаалах боломжгүй байна. CO2 (нүүрстөрөгчийн давхар исэл)-ийг ихээхэн хэмжээгээр ялгаруулдаг олон улсын аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч, ус хэмнэж байгаа, нүүрсхүчлийн хийг багасгаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээдэг.
Үүнтэй холбоотойгоор санхүүгийн байгууллагуудын олгосон зээлүүдийг ногоон болон бусад ангиллаар нарийвчлан ангилж байна.
текст!