Kidbanks, Globalmoneyweek, 2024

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг анх 2012 онд “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” (OECD) санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн ба өдгөө нийт 176 орны 40,416 байгууллага оролцож, өргөн хүрээний нөлөөллийн ажлууд хэрэгжүүлдэг болоод байна.

Аяны хүрээнд хүүхэд, залуусыг мөнгөтэй харьцахад сургаж, санхүүгийн мэдлэгтэй болгох, улмаар санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьдог билээ.

Энэхүү зорилтыг биелүүлж, олон нийтэд тус аяныг таниулснаар иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, улмаар улс орны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэ жилийн “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2024” аян нь хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" уриа дор 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл орон даяар хэрэгжих бөгөөд Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэхүү аяны үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Монгол улсын хүүхэд, залуусынхаа санхүүгийн мэдлэг боловсролыг дэмжихэд чиглэсэн “Kid Banks” төслийг “Банкс маркетплейс” 2024 оны “Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны хүрээнд “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, Ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид уг төслийн хүрээнд санхүүгийн мэдлэг, боловсролтой Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг дэмжин ажиллахыг урьж байна.

20.65%
Kidbanks
Globalmoneyweek
2024
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.