Apple компанийн хувьцааны зэрэглэл буурснаар ямар үр дүнд хүрэв?
хувьцаа, эрэлт

ХУРААНГУЙ

Шинэ он гарахтай зэрэгцэн Apple компани тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа ба Пипер Сандлер тус компанийн хувьцааны үнэлгээг "худалдан авах"-аас "дундаж" үнэлгээ рүү оруулсан байна. Үүгээр энэ долоо хоногт технологийн аварга компани 2 дахь удаагаа үнэлгээ буурсан үзүүлэлт юм. Ингэснээр тус компани 8 долоо хоногийн хамгийн доод түвшиндээ хүрчээ.

ПИПЕР САНДЛЕР ГЭЖ ХЭН БЭ?

Пипер Сандлер компани нь Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк болон санхүүгийн үйлчилгээний компани бөгөөд дараах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг юм:

  • санхүүгийн бүтцийн өөрчлөлт;
  • олон нийтэд санал болгох хөрөнгө оруулалт;
  • олон нийтийн санхүү;
  • брокер;
  • хөрөнгө оруулалтын менежмент;
  • үнэт цаасны судалдгаа зэрэг корпорацууд, хөрөнгө оруулагчид болон олон нийтийн байгууллагуудад чиглэдэг.

ТЭГВЭЛ ЯАГААД?

Пипер Сандлерийн ахлах шинжээч Apple компанийн гар утасны нөөц нэмэгдэж байгаад санаа зовж байгаа бөгөөд нэгж борлуултын өсөлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна хэмээжээ. Мөн Хятад дахь макро орчин суларч байгаа нь гар утасны бизнест сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн байна.

ШАЛТГААН НЬ

Apple өнгөрсөн оны эхэн үеэс эхлэн эрэлт удаашрахтай тэмцэж байгаа бөгөөд баярын улирлын борлуулалт нь Уолл Стритийн тооцооллоос бага байжээ. Тус компани нь Хятад улсын хэрэглээний зарцуулалтын бууралт мөн дотоодын өрсөлдөгч Huawei-ийн сэргэлтээс үүдэн сул эрэлттэй нүүр тулж байна.

Үүнээс гадна Apple шинэ Apple цаг болон хүчтэй ам.долларын ханштай холбоотой патентын маргаанаас болж мөн л гэнэтийн асуудалтай тулгарч магадгүй юм.

ҮҮНИЙ ҮР ДҮНД...

Тус үнэлгээ нь Apple-ийн хувьцааг 1.4%-иар буюу 181.6 ам.доллароор унагаж, 2024 оны эхний долоо хоногт зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 170 тэрбум ам.доллароор буурчээ.

Гэсэн хэдий ч тус компани нь 2.8 их наяд ам.долларын хөрөнгөтэй дэлхийн зах зээлийн үнэлгээгээр хамгийн үнэ цэнтэй компани хэвээр байгаа юм. Сүүлийн үеийн уналтууд нь 12 дугаар сарын дундуур бүх цаг үеийн хамгийн өндөр хаалтын үнээс ердөө 8%-иар буурсан байна.

20.65%
хувьцаа
эрэлт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.