ХУРААНГУЙ
Азийн хөрөнгийн зах зээл дэх банкирууд энэ жил хийсэн IPO-ийн таагүй үзүүлэлтийн дараа 2024 онд илүү сайн жил болно гэж найдаж байгаа бөгөөд зээлийн хүү дэлхийн хэмжээнд тогтворжсон ч бүс нутгийн болон АНУ-ын сонгууль эрэлтийг бууруулж болзошгүй хэмээжээ.
ЮУ БОЛОВ?
Лондоны хөрөнгийн бирж группийн үзүүлэлтээс харахад өндөр хүү, инфляцын түвшин болон геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Ази Номхон далайн (Япон улсыг оруулан) компаниудын хувьцааны борлуулалт энэ он гарснаар тавны нэгээр буурч, 229 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ 2012 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Хэдийгээр олон улс оронд зээлийн хүү дээд цэгтээ хүрч, ирэх жил хүүгээ бууруулах талаарх яриа өрнөж байгаа нь сүүлийн хэдэн долоо хоногт хөрөнгийн зах зээл сайжирсан гэж банкирууд мэдэгдэв.
Citi-ийн Азийн хөрөнгийн зах зээлийн хамтын дарга Удхай Фуртадо “Бид яг одоо зах зээл нь үнэт цаас гаргагчдыг татахад түлхэц болохуйц нэлээн сайн макро хэтийн төлөвийг бий болгосон цонхонд байна. Мөн дамжуулах хоолой нь хүчтэй байна” гэжээ.
Түүнчлэн тус бүс нутагт хийгдсэн хэд хэдэн блок худалдааны хэлцлүүдээс үүдэн хувьцааны борлуулалт сайжирч байгаа нотолгоо юм. Үүнд Bain Capital Энэтхэг улсын Axis Bank-д байрлах хувьцаагаа энэ сард 448 сая ам.доллароор бууруулсан байна.
ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?
Тун удахгүй сонгууль болох гэж байгаа тул компаниудын зах зээлд хөрөнгө мөнгө олох цонх нь “жолоодоход хэцүү” байх болно гэж Фрутадо хэлсэн байна. Улс төрийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр бизнес эрхлэгчид бодлогын өөрчлөлтөөс болгоомжилж, томоохон хэлэлцээр хийх шийдвэр гаргах дургүй байдаг байна.
Бүс нутгийн сонгууль ирэх сард Тайван улсаас эхэлнэ. Үүний дараа Индонези, Өмнөд Солонгос, Энэтхэгийн сонгогчид мөн адил сонгуульд оролцох ба ирэх жилийн 11 дүгээр сард АНУ-ын сонгууль болох юм.
Ирэх жилийн томоохон хэлэлцээрүүдэд Алибаба логистикийн Cainiao фирм Хонг Конгын IPO хийхээр төлөвлөж байгаа ба 1 – 2 тэрбум ам.доллар татах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь тус компанийн анхны томоохон хөрөнгө таталт байх болно.
Ази тивд IPO хийх өрсөлдөөн ширүүсэж, хөрөнгийн зах зээлийн хэлцлээс олсон шимтгэл нь бүс нутгийн хөрөнгө оруулалтын банкны хэтэвчний бараг 40%-ийг эзэлж байгаа бол дэлхийн хэмжээнд 25%-ийг эзэлдэг байна.
текст!