Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Игер-ийг тэтгэвэрт гарсны дараа үүрэгт ажилд нь эргүүлэн авчирснаас хойш ердөө нэг жилийн дараа 2026 онд гэрээ дуусгавар болсныхоо дараа албан тушаалаасаа буух нь тодорхой гэж мэдэгджээ.
ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ
Одоогоос нэг жилийн өмнө Дисней компани Игерийн залгамжлагч Боб Чапикийг солин түүнийг буцаан гүйцэтгэх захирлаар томилох тухай цочирдуулам мэдээг зарласан.
Игер эхэндээ хоёрхон жил үлдэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч долоодугаар сард гэрээгээ 2026 он хүртэл сунгасан.
Лхагва гарагт гарсан Нью Йорк Таймс сонины DealBook Summit-д дурснаар Игер 2021 онд тэтгэвэрт гарсныхаа дараа компани болон Чапек-аас “зайгаа барьсан” гэж мэдээлсэн ба модератор Эндрю Росс Соркинд “яг үнэндээ энэ миний бизнес байгаагүй – харин Чапекийн эрхлэх бизнес байсан” хэмээжээ.
Гэсэн хэдий ч Игер Чапекийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байх үед түүний хийж байгаа зүйлийг харах тийм ч таатай байгаагүй гэж дурдсан байна.
ГАЙХМААР БАРИМТ
Үүнээс гадна Игер ABC-ийг худалдахгүй гэж баталсан хэдий ч тус компани энтертайнмент сувгийн телевизийн бүтээгдэхүүнтэй тэмцэж байгаа тул өргөн нэвтрүүлгийн сүлжээний үнэ цэнийг “байнга үнэлж” байгаа талаар мэдэгджээ.
ГОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Игер гүйцэтгэх захирлын карьераа дуусгаснаас ердөө хоёр жил хагасын дараа буюу 2022 оны 11 дүгээр сард Диснейн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилогдсон юм. Тэрээр 50 гаруй жил энтертайнментын томоохон компаниудад ажиллаж байсан бөгөөд үүнээс 15 жил буюу 2005-аас 2020 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг Диснейд эргэн ирэхээс өмнө 2022 оны санхүүгийн жилд тухайн компани Disney+, Hulu болон ESPN+ сувгуудаас ойролцоогоор 1.5 тэрбум ам долларын алдагдал хүлээсэн байна.
Игер Чапекийн хийж буй зүйлд сэтгэл дундуур байгаагаа “Би харж буй зүйлдээ сэтгэл хангалуун бус байсан” хэмээжээ. Мөн тэрээр “Би компанийг бий болгохын тулд маш урт удаан хугацаанд шаргуу ажилласан. Би эдгээр амжилтаараа бахархаж байсан. Таны өөрийн бүхий л зүрх сэтгэлээ зориулж хийсэн зүйл хэцүү цаг үеийг туулхыг харах үнэхээр зүрх зүсэм байдаг” гэж ярилцлагын үед хэлсэн байна.
ДИСНЕЙ БОЛОН X
Элон Маск өмнө нь Твиттер гэгддэг байсан X аппликэйшнийг худалдан авч антисемит жиргээг зөвшөөрсний дараа Игер тухайн апп-аас зар сурталчилгаагаа татах Диснейн шийдвэрийн талаар ярилцжээ. Игер Элон Маск-ийг “маш их хүндэлдэг” хэдий ч цаашид сошиал медиа компанитай хамтрахыг хүсэхгүй байгаа талаар мэдээлжээ.
текст!