Энэтхэг болон Индонезийн банкнуудын өсөлт
олон улс, эдийн засаг, банк

ХУРААНГУЙ

Азийн банкны салбарын хүүгийн түвшин дээд цэгтээ хүрч, өсөлт удаашрах төлөвтэй байгаа тул хөрөнгө оруулагчид Энэтхэг болон Индонезийн банкнууд ирэх онд үр өгөөжөө өгөх зээл болон ашигт ажиллагааны үзүүлэлттэй байна гэж бооцоо тавьж байна.

ШАЛТГААН НЬ

Өнгөрсөн 18 сарын хугацаанд Азийн төв банкнууд инфляцтай тэмцэхийн тулд АНУ-ын Холбооны нөөцийн мөнгөний бодлогыг чангатгаж буйг ажигласан байна. Гэсэн хэдий ч зээлийн хүүгийн өсөлтийн хэмжээ бага мөн удаашралтай байсан нь бүс нутгийн банкнуудын хүүгийн орлого нэмэгдэхэд нөлөөлж, зээлийн өсөлтөд хүндрэл учруулахгүй байв.

Энэтхэг, Индонези, Тайландын банкны индексүүд 2022 оны 3-р сард Холбооны нөөцийн зөвлөл хүүгээ өсгөж эхэлснээс хойш MSCI-ийн Япон улсаас бусад Азийн орнуудын индекс болон S&P-ын банкнуудын индексүүдээс илүү гарсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүүгийн ханшийн мөчлөг оргилдоо хүрч, эдийн засгийн уналт ирэх үед хөрөнгө оруулагчид зээл олголтыг нэмэгдүүлэхийн хамтаар санхүүжилтийн зардлыг бууруулж буй банкнуудад анхаарлаа хандуулан сонголтоо хийх төлөвтэй байна.

HSBC-ийн Азийн ахлах эдийн засагч, Фредрик Нейманн “Ирэх жил бид хүүгээ бууруулах зөөлөн мөчлөгийг харах болно гэж найдаж байна ... Энэ нь Азийн санхүүгийн салбарт ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлэх ёстой. Учир нь энэ нь зээлийн өсөлтийг дэмжинэ” гэж хэлжээ. Мөн тэрээр Энэтхэг улсыг онцолж байгаа бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай улс боловч банк багатай улсын зээлийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тухайн улсын банкнууд сүүлийн хэдэн сарын хугацаанд зээл олголтын хэмжээ хоёр оронтой тоогоор өссөн байна.

ЦААШИД

Лондоны хөрөнгийн биржийн группийн мэдээлснээр Азийн банкнуудын зээлийн өсөлт энэ жил 4.5% байсан бол ирэх онд 10% болж өсөх төлөвтэй байгаа ба Энэтхэг, Индонезийн банкнууд 15% болон 11% өсөлттэйгөөр тэргүүлнэ гэж үзэж байна.

20.65%
олон улс
эдийн засаг
банк
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.