инфляц, үнийн өсөлт

ХУРААНГУЙ

Египет улсын засгийн газар инфляцын өсөлттэй тэмцэж байх хооронд тус улсын иргэд шинэ ондоо хэд хэдэн үнийн өсөлттэй тулгарчээ.

ЮУ БОЛОВ?

Харилцаа холбооны компаниуд интернэт үйлчилгээнийхээ үнийг нэмж эхэлсэн бөгөөд төрийн хяналтад байдаг Telecom Egypt интернэт үйлчилгээнийхээ үнийг 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 33 орчим хувиар нэмнэ хэмээн тус компанийн нэрээ нууцалсан албаны хүн мэдээлжээ.

Түүнчлэн хувийн өмчит компани болох Orange болон Vodafone ч мөн адил Үндэсний цахилгаан холбооны зохицуулах газраас зөвшөөрөл авсны дараа интернэтийн төлбөрөө нэмсэн байна.

Египет улсын ерөнхий инфляц өнгөрсөн оны эхнээс 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 34.6% байсан.

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар удахгүй цахилгааны үнэ дунджаар 15 орчим хувиар өснө гэсэн байна. Одоогоор цахилгаан эрчим хүчний яамнаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Даваа гарагт Египетийн Тээврийн яам Каирын метроны тасалбарын үнийг 20 хүртэл хувиар нэмсэн гэж метроны буудлуудын албаныхан мэдээлсэн ба ингэснээр есөн буудлаас доош зорчих тасалбар 5 фунт стерлингээс 6 египет фунт (0.19 ам.доллар) болж нэмэгдсэн байна. Зарим урт аяллын хувьд илүү ихээр нэмэгдсэн байна.

20.65%
инфляц
үнийн өсөлт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.