ХУРААНГУЙ
Жижиглэн худалдааны салбарын EuroCommerce холбоо нь Франц улсад зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хямдруулах боломжийг хязгаарласан хэмээн тус улсын үнийн тухай хуулийн талаар Европын Коммист албан ёсоор гомдол гаргажээ.
ШАЛТГААН НЬ
Энэхүү хуулийг санаачилсан Францийн хууль тогтоогчийн нэрээр “Descrozaille” гэж нэрлэгдсэн энэ хууль нь нэг зах зээл дэх бараа, бараа үйлчилгээний чөлөөт хөдөлгөөнийг зохицуулах Европын холбооны дүрмийг зөрчсөн гэж үзсэн байна. Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ тус бүлэг Европын комиссыг “яаралтай арга хэмжээ авахыг” хүссэн байна.
EuroCommerce-ийн ерөнхий захирал Кристел Делбегре “Энэ хууль нь жижиглэн худалдаачид болон бөөний худалдаачид бүх Европын бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, улмаар худалдан авагчдад хямд үнэ санал болгох чадварт нөлөөлж байна” хэмээжээ.
ЯАГААД?
Инфляцын огцом өсөлт нь Европын сүлжээ супермаркетууд болон өргөн хэрэглээний барааны фирм хүртэл брэнд бүтээгдэхүүний үнийн талаарх хурцадмал байдлыг улам хүндрүүлсэн байна. Түүнчлэн Францын Carrefour зэрэг жижиглэнгийн худалдаачид зарим савласан хүнс, ундааны үнэ үндэслэлгүй өсгөсөн нь нөлөөлсөн гэж буруутгаж байна.
Франц улсад Carrefour болон бусад жижиглэнгийн худалдаачид супермаркетуудын гоо сайхан, эрүүл ахуй, арчилгааны бүтээгдэхүүнд санал болгож болох хямдралыг 34%-иар хязгаарласан Descrozaille хуулийг шүүмжилжээ.
Carrefour-ын гүйцэтгэх захирал Александр Бомпард, жижиг ханган нийлүүлэгчдийг хамгаалах зорилготой хууль нь бодит байдал дээр жижиглэн худалдаачдын наймааны хүчийг хязгаарлаж харин үндэстэн дамнасан компаниудад илүү ашигтай байх болно хэмээжээ.
Энэ хууль нь 2024 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.
текст!