ХУРААНГУЙ
Дэлхий даяар бондын өгөөж, хүүгийн хүлээлт, нефтийн үнэ болон инфляцын дарамт буурч байна. Энэ нь Азийн зах зээлийн нээлттэй байдлын суурь боловч хөрөнгө оруулагчдын сэтгэл санааг нэмэгдүүлэх эсвэл шинээр гарч ирж буй зах зээлийн хувьцаа зэрэг эрсдэлтэй хөрөнгийн өсөлтийг дэмжих албагүй юм.
ЮУ БОЛОВ?
Өнгөрөгч Лхагва гарагт өгөөж, газрын тос болон ханшийн хүлээлт олон сарын доод түвшин хүртэл буурч байгаа нь АНУ-ын эдийн засгийн төлөв байдлын талаарх сэтгэл зовнилыг улам бүр нэмэгдүүлж байна.
Хэдийгээр санхүүгийн байдал суларч байгаа ч Wall Street-ийн гурван том индекс унасан байна. Азийн болон хөгжиж буй орнуудын хувьцаа мөн адил хэцүү нөхцөл байдалд орж болзошгүй.
Тайланд улс 11 дүгээр сард инфляцын мэдээгээ гаргадаг ба Ройтерс агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид Хэрэглэгчийн үнийн индексийн (ХҮИ) сарын инфляцыг -0.3%, жилийн ханш бага зэрэг буурч 0.6% болно гэж таамаглаж байна.
Тайландын ХҮИ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг тэр бүр татдаггүй ч энэ долоо хоногт Өмнөд Солонгос болон Токиогийн ХҮИ-тэй ижил төстэй дүр зураг ажиглагдсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын ХҮИ 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь буурсан нь сүүлийн гурван жилийн хамгийн хурдацтай дефляци болсон юм.
Хятад болон Австралийн худалдааны хамгийн сүүлийн үеийн тоо баримт анхаарал татаж байна. Энэ оны эхээр худалдааны сул урсгал нь Хятадын эдийн засаг ганхаж байгаа нь ихээхэн анхаарал татаж байсан хэдий ч сүүлийн саруудад харьцангуй тогтвортой болсон байна.
Ирэх онд АНУ-ын өсөлт ойролцоогоор 1 – 1.5% болж мэдэгдэхүйц удааширч, европын бүс нутгууд уналтад ороход ойрхон болж Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувиас доош болтол удаашрах төлөвтэй байгаа нь Хятадын худалдааны эрэлтэд сөргөөр нөлөөлнө.
текст!