ХУРААНГУЙ
Өнгөрөгч Баасан гарагт шинэчлэгдсэн мэдээллээс үзэхэд Япон улсын эдийн засаг 3-р улиралд тооцоолж байснаас илүү хурдан уналтад орсон ба үүнд өрхийн салбарын өсөлт нь Төв банкны зөөлөн мөнгөний бодлогоо үе шаттайгаар зогсоох хүчин чармайлтад хүндрэл учруулж байна.
ШАЛТГААН НЬ
Хэрэглэгчийн болон бизнесийн зардал аль аль нь буурснаар 3-р улиралд ДНБ буурахад нөлөөлжээ. Удаан үргэлжилсэн инфляц нь худалдан авагчдын худалдан авах чадварт нөлөөлсөн ба 10 дугаар сард бодит цалин болон өрхийн зарлага буурсан үзүүлэлт гарсан байна.
Дайва Секьюритиз компанийн эдийн засагч Кота Сүзүки “Хувь хүний худалдан авах чадвар буурсан нь ойрын ирээдүйд үргэлжлэх төлөвтэй байна, учир нь нэг удаагийн бодит орлого буурах хандлагатай байгаа нь нэг хүчин зүйл мөн” хэмээжээ.
АЛБАНЫ МЭДЭГДЭЛ
Засгийн газрын шинэчилсэн мэдээллээр 7 дугаар сараас 9 дүгээр сард эдийн засаг жилийн 2.9%-иар буурсан нь өмнө нь 2.1%-иар буурч, зах зээл 2.0%-иар буурна гэсэн урьдчилсан тооцооллоос илүү гарчээ.
Хөрөнгийн зардлыг 0.6% буурч, зах зээлийн голч 0.5% буурна гэсэн таамаглал бодит байдал дээр 0.4% болон буурсан байна.
Эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ 7-оос 9 дүгээр сард 0.2%-иар буурсан нь урьдчилсан тооцоогоор харьцангуй тогтвортой байсан.
Үйлчилгээний импорт автомашины экспортоос илүү гарсан тул гадаад эрэлт бодит ДНБ-ээс 0.1% буурсан нь урьдчилсан тооцоололтой ижил түвшинд байгаа юм.
Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр тоо баримтаас харахад инфляцаас үүдэн өөрчлөгдсөн бодит цалин 10-р сард өмнөх оны мөн үеэс 2.3% буурсан нь 19 дэх сардаа дараалан буурч байгаа үзүүлэлт хэдий ч 9 дүгээр сард 2.9% буурсан үзүүлэлтээ бодвол харьцангуй удааширч байна гэж үзжээ.
Нэрлэсэн цалин 1.5%-иар өссөн хэдий ч энэ инфляц 3%-иас хавь илүү хэмжээгээр өссөн нь цалингийн өсөлтийг үгүй хийж байгаа ба энэ нь хэрэглэгчдийн худалдан авах чадварын хэмжүүр гэж үзэж байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр орлого зогсонги байдалд орсноор өрхийн зарлага 10 дугаар сард оны эхэн үеэс 2.5% буурсан нь сүүлийн 8 сарын турш буурч байгаа үзүүлэлт юм.
Инфляц 2% болон тогтворжиж, цалингийн өсөлт бодит болох хүртэл хүүгийн түшинг хамгийн бага хэмжээнд барих шаардлагатайг Японы Төв Банк онцолжээ.
текст!