Энэтхэг улсын экспорт болон Улаан тэнгис
экспорт, барааны тэнцэл

ХУРААНГУЙ

Даваа гарагт гаргасан тоо баримтаас харахад экспорт нэмэгдсэнээр Энэтхэг улсын барааны тэнцлийн алдагдал 12-р сард хүлээгдэж байснаас доогуур буюу 19.8 тэрбум ам.долларт хүрэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Улаан тэнгис дэх үймээн энэ сарын үзүүлэлтэд нөлөөлж болзошгүйг албаныхан мэдэгдэв.

Эдийн засагчид барааны тэнцлийн алдагдал 21 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байсан юм.

ЮУ БОЛОВ?

Энэтхэг улсын Европтой хийж буй барааны худалдааны 80 орчим хувь нь Улаан тэнгисээр дамжин өнгөрдөг байна. Гэтэл Израйль болон Хамас-ын Газад 3 сар гаруй үргэлжилсэн дайны нөлөөгөөр Йемений Ираны дэмжлэгтэй Хути босогчид Улаан тэнгис рүү довтолсноор хямрал үүсээд байгаа юм.

АЛБАНЫ МЭДЭГДЭЛ

Худалдааны нарийн бичгийн дарга Сунил Бхартвал "12-р сард эрэлт өссөн нь экспортыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Энэ нь 1-р сар болон Улаан тэнгисийн хямралын улмаас цаашдын худалдаанд тодорхойгүй байдал үүссэн тул бидэнд зөөлөвч болж байна." хэмээжээ.

Түүнчлэн худалдааны яамны ажилтан сэтгүүлчдэд "Энэтхэгийн 12-р сарын экспортод Улаан тэнгисийн хямрал нөлөөлөөгүй ч саяхан зарим ачааг түр зогсоосон" гэж мэдээлжээ.

ТОО БАРИМТ

Засгийн газрын тоо баримтаас үзэхэд Энэтхэг улсын барааны экспорт 12-р сард 38.45 тэрбум ам.доллар байсан бол импорт 58.48 тэрбум ам.доллар байжээ. Өмнөх сард барааны экспорт 33.9 тэрбум ам.доллар, импорт 54.48 тэрбум ам.долларт хүрсэн байна.

4 дүгээр сараас 12 дугаар сарын байдлаар бараа бүтээгдэхүүний экспорт 317.12 тэрбум ам.доллар, импортын хэмжээ 505.15 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байгаа ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 336.30 тэрбум ам.доллар, импорт 548.64 тэрбум ам.доллар байсан нь буурсан үзүүлэлт юм.

0.00%
экспорт
барааны тэнцэл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.