MAX 9 газардсаны дараа Боинг компанийн хувьцаа унав
хувьцаа, уналт

ХУРААНГУЙ

АНУ-ын агаарын тээврийн зохицуулагч шилдэг борлуулалттай 737 MAX тийрэлтэт онгоцнуудаа түр зогсоосны дараа Боинг компанийн хувьцааны ханш Даваа гарагт 8 хувиар буурчээ.

ЮУ БОЛОВ?

Өнгөрөгч баасан гарагт Alaska Airlines компанийн 737 MAX 9 онгоц Орегон мужийн Портлэнд хотоос хөөрсний дараа онгоцны их биеийн хэсэг салсны улмаас нисгэгчид буцаж эргэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Үүний дараа АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа (ХНЗ) ижил төстэй тохиргоотой 171 нарийн биет MAX 9 тийрэлтэт онгоцыг түр нисгэхгүй байх тушаал гаргажээ.

ШАЛТГААН НЬ

Уолл Стритийн шинжээчид уг ослыг Боинг компанийн түр зуурын бэрхшээл гэж үзсэн ч зарим нь 737 MAX агаарын хөлгүүдтэй холбоотой чанарын асуудал үүссэн гэж үзэж байна. Онгоцны их биеийг олон жилийн өмнө Боинг компаниас тусгаарлагдсан Spirit AeroSystems үйлдвэрлэдэг.

"Энэ нь тус үйлдвэрлэгч компанийн чанарын асуудалтай тулгарч байсан түүхийг дахин сануулж байна. Ганц удаа бүтэлгүйтэх нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй салбарт чанарын асуудлаас зугтах нь хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш" хэмээн Берштейны шинжээчид онцолж байна.

Spirit компани нь цоо шинэ MAX 9 тийрэлтэт онгоцны их биеийн хэсгийг үйлдвэрлэж, анх суулгасан ба тус компанийн хувьцаа 11.1%-иар буурч 28.2 ам.доллар болжээ.

Үйлдвэрлэлийн асуудал уу эсвэл дизайны асуудал уу?

Зарим шинжээчдийн үзэж буйгаар энэ асуудал нь засварлахад илүү өртөгтэй дизайны асуудал биш, харин нэг удаагийн үйлдвэрлэлийн асуудал байсан гэж үзэж байна.

Melius Research-ийн шинжээч Роберт Спингарн "үйлдвэрлэлийн асуудал нь Боинг эсвэл холбогдох ханган нийлүүлэгчийн дизайн эсвэл үйлдвэрлэлийн өөрчлөлт хийх шаардлагад хүргэж болох ч бид өндөр зардал гарна гэсэн хүлээлтгүй байна" хэмээжээ.

Хөрөнгө оруулагчдын хувьд зарим нь энэхүү уналтыг худалдан авах боломж гэж үзсэн ба ХНЗ болон бусад зохицуулагчдын авах дараа дараагийн алхмуудыг анхааралтай ажиглаж байна. ХНЗ нь Боинг компанийн MAX 7-д шаардлагатай дизайны өөрчлөлт хийж дуусгахаас өмнө гэрчилгээ авах боломжийг олгодог чөлөөлөлт олгох эсэх дээр үнэлгээ хийж байгаа боловч MAX 9-ийн ослын улмаас энэхүү магадлал буурсан байна.

20.65%
хувьцаа
уналт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.