Испани улсын 83 хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлсөн бүлэг Facebook-ийн эзэмшигч Мета Платформ-ийг зар сурталчилгааны зах зээлд шударга бус өрсөлдөөнийг бий болгосон улмаар энэ нь Европын холбоонд давтагдаж болзошгүй гэх шалтгаанаар 550 сая евро буюу 600 сая ам долларын нэхэмжлэх гаргажээ.
AMI хэвлэл мэдээллийн холбоо даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, тухайн нэхэмжлэлийг сонинууд хамтран өнгөрөгч баасан гарагт арилжааны шүүхэд гаргасан бөгөөд Мета компани нь 2018-аас 2023 онд Европын Холбооны мэдээлэл хамгаалах дүрмийг зөрчсөн гэж мэдэгджээ.
Мета компани нь өөрсдийн Facebook, Instagram болон Whatsapp платформын хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг “их хэмжээгээр” болон “системтэй” ашигладаг нь тухайн хувь хүнд зориулагдсан зар сурталчилгааг бүтээх, санал болгох давуу талыг олгож байгаа нь шударга бус өрсөлдөөн бий болгож байна гэж үзжээ.
Метагийн хэвлэл мэдээллийн алба одоогийн байдлаар хариу өгөөгүй байна. Тухайн компанийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тус компани хуулийн бичиг баримтыг хараахан хүлээж аваагүй байна.
Гомдол гаргагчид тэр дундаа Испани улсын гол сонин болох El Pais-ийг хэвлэдэг Приса, ABC-ийн эзэн Восенто нар Метагийн байршуулсан зар сурталчилгааны ихэнх нь хэрэглэгчдээс шууд зөвшөөрөл авалгүйгээр олж авсан хувийн мэдээллийг ашигладаг гэж мэдэгджээ. Энэ нь 2018 оны 5 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Европыг Холбооны Мэдээлэл Хамгаалалтын Ерөнхий журмыг зөрчиж байна гэж үзэж байна. Тухайн журамд зааснаар аливаа вэбсайт хувийн мэдээллийг хадгалах болон ашиглах зөвшөөрлийг хэрэглэгчээс авахыг шаарддаг байна.
Энэхүү нэхэмжлэх нь өв соёлоо хамгаалахын тулд технологийн аварга компаниудтай шүүхээр тэмцэх гэсэн хамгийн сүүлд гарсан оролдлого юм. Дэлхий даяар хэвлэл мэдээллийн байгууллагууд технологийн аваргуудад контентоо ашигласан, хуваалцсаных нь төлөө шударгаар төлбөр төлүүлэхийн тулд шүүх болон парламенттай тэмцсээр ирсэн.
Технологийн аварга компанитай төлбөрөө шууд тохиролцох боломжийг олгосон хууль батлагдсаны дараа 2022 онд Alphabet компанийн Google News үйлчилгээ дахин нээлтээ хийсэн байна. Тухайн компанийн эсрэг Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялалт байгуулснаар 2014 онд засгийн газар татан буулгасан байсан юм.
Испани улсын энэхүү ялалтын дараа энэ оны эхээр Канад зэрэг хэд хэдэн улс интернэтийн аваргуудыг мэдээний төлбөр төлөх тухай журам гаргажээ.
текст!