ХУРААНГУЙ
Өмнөх мэдээллээр хятад улсын эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа мөн дотоодын эрэлт сул байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл Хятад улсын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг дэмжих, эрэлтийг нэмэгдүүлэхээр хичээж байгаа тул Хятадын Төрийн зөвлөл дотоод болон гадаад пүүсүүдийн худалдааг дэмжих хэд хэдэн арга хэмжээг боловсруулжээ.
ЮУ БОЛОВ?
Төрийн зөвлөлийн энэхүү 18 арга хэмжээ бүхий баримт бичигт дурдсанаар: Бээжин хил дамнасан цахим худалдааны пүүсүүдэд валютын төлбөр тооцооны илүү мэргэшсэн төлбөрийн байгууллага, банкнуудыг дэмжих байдлаар дотоод болон гадаад худалдааны аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн байна.
Түүнчлэн энэ нь орон нутгийн засаг захиргаанд түүхий эдийн хуваарилалт, тээвэрлэлтийг хөнгөвчлөх логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих тусгай бонд гаргах боломжийг мөн олгон болно хэмээжээ.
ШАЛТГААН НЬ
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн хямрал, орон нутгийн засгийн газрын өрийн эрсдэл, гадаадын хөрөнгө оруулалтын удаашрал болон геополитикийн хурцадмал байдал зэрэг эдийн засгийн хямралтай байна. Үүнээс үүдэн өнгөрсөн долоо хоногт тус улсын дээд удирдагчид дотоодын эрэлтийг идэвхжүүлж, гадаад худалдаа болон хөрөнгийг тогтворжуулах үүднээс дээрх арга хэмжээнүүдийг боловсруулжээ.
Хятад улс гадаад худалдааны “үндэслэлгүй” хязгаарлалтад өртсөн аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэг, тусламжийн хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэдгээ тус улсын Төрийн зөвлөл мэдэгдэв. Тус улсын эрх баригчид Тайвань, Хонг Конг, Макаогийн компаниудыг эх газрын зах зээл рүү тэлэхийг дэмжинэ гэж тухайн баримт бичигт мөн тусгасан байна.
Хятадын компаниуд Шинжаан дахь хүний эрхийг зөрчсөн гэхээс эхлээд Украйн Оросын дайн хүртэл барууны орнуудын хориг арга хэмжээний бай байсаар ирсэн. Мөн АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятад улсын хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологид нэвтрэх эрхийг хязгаарлахыг хичээж байна.
текст!