олон улс, хувьцаа, хөрөнгө оруулалт

The S&P 500 болон Dow Jones Industrial Average компаниуд хөрөнгө оруулагчдын эрсдэлийн аппатит өссөний ачаар жилийн хамгийн шилдэг сараа дуусгасан хэдий ч цөөн хэдэн хувьцааг болон доголтой байгаа салбарыг ажиглахаас өөр аргагүйд хүрэв.

ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

FactSet-ийн мэдээллээс үзэхэд S&P-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ердөө 12 хувь нь 11 дүгээр сарыг улаанаар дуусгасан байна.

Энэхүү эргэлзээтэй бүлэгт цалингийн процессор Paycom компанийн 2024 оны борлуулалтын төлөвлөгөө шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй доогуур гарсны дараа тухайн компанийн хувьцаа 26 хувиар унажээ.

Эрүүл мэндийн даатгалын аварга компани болох Cigna өрсөлдөгч компани болох Huaman-тай нэгдэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэнээр хөрөнгө оруулагчид дургүйцэн хувьцааны үнэ 15 хувиар унаснаар удаах байранд орсон байна.

Цахиурын хөндийн титан Cisco-ийн хувьцааны үнэ 11 дүгээр сард 7 хувиар буурсан нь S&P-ийн 100 тэрбум ам доллароос дээш зах зээлийн үнэлгээтэй бусад компанитай харьцуулахад огцом уналт байсан нь орлого бага зэрэг буурсантай холбоотой байсан. Харин жижиглэнгийн худалдааны аварга Wallmart-ын хувьцаа хэд хэдэн ашгийн уналтын дараа сар бүр 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

11 дүгээр сард S&P-ийн 11 салбараас уналтад орсон ганц салбар нь эрчим хүчний салбар байсан бөгөөд түүхий нефтийн үнэ огцом буурсантай холбоотойгоор 2 хувиар буурсан байна. Түүнчлэн ConocoPhilips, Exxon, Hess зэрэг салбарын тэргүүлэгчдийн хувьцаа энэ сард уналтад оржээ.

Эмийн сангийн сүлжээ болох Walgreens Boots Alliance-ийн хувьцаа 11 дүгээр сард 4 хувиар унасан нь 1990 оноос хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.

ГОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ

S&P болон Dow Jones энэ сард аль аль нь 8 хувийн өсөлттэй байна. 11 дүгээр сар S&P-ийн 2022 оны 7 дугаар сараас хойших хамгийн шилдэг сар болсон бөгөөд сүүлийн 10 жилийн 4 дэх шилдэг сар байжээ. Үүний гол хүчин зүйл нь 3 дугаар улирлын орлого хүчтэй болсноор мөнгөний бодлогыг сулруулна гэсэн итгэл нэмэгдсэн нь нийт өсөлтөд нөлөөлжээ. Энэхүү өсөлтийн хамгийн өгөөжтэй байсан салбар нь мэдээлэл технологийн салбар бөгөөд Microsoft, Apple, Nivada зэрэг томоохон компаниудын ашиг орлого өндөр байсан тул 2023 оны тэргүүлэгчид болж чадсан байна.

ГАЙХМААР БАРИМТ

ОХУ Украин улстай дайн зарласны дараа түүхий нефтийн үнэ өсөж, хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтаас болж мөнгө бий болох нөөц рүү хошуурснаар эрчим хүчний салбар 2022 онд хамгийн өндөр гүйцэтгэлтэй салбар болжээ.

0.00%
олон улс
хувьцаа
хөрөнгө оруулалт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.