Зүүн болон барууны өвөрмөц хослолоос бүрдсэн Сингапур нь дэлхийн бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж байна. 2024 он дөхөж, дэлхийн таталцлын төв Ази руу шилжиж байгаа тул компаниуд стратегиа дахин үнэлэхээр төлөвлөж байна.
Арслангийн хот
Сингапур улс нь 20-р зууны сүүл үед Нэгдсэн Үндэсний байгууллагад орсон хамгийн буурай хөгжилтэй орнуудын тоонд ордог байсан бол өнөөдрийн байдлаар хөгжингүй орны тоонд орох болсон байна. Энэхүү үсрэнгүй хөгжлийн гол хүчин зүйл нь улс орны байршил, сайн засаглал, үйлдвэрлэлийн эв найрамдалтай харилцаа, хүн ам болон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийснээр гадаадын хөрөнгө оруулалт, аж үйлдвэржилт, үйлчилгээ, банк санхүү, технологийн салбарт эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрийг бий болгосон.
Азийн шилдэг финтекийн төв гэгддэг Сингапур улс нь дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд Савилс-ийн финтекийн индексийн дөрөвдүгээрт жагсаж байна. Савилс-ийн судалгаагаар 2019-өөс 2022 онд нийт 34 сая ам долларын венчур капиталын хөрөнгө оруулалт татсан байна.
Финтекийн нэр хүнд
“Оксфорд Экономикс”-ийн ахлах эдийн засагч Алекс Холмес, Сингапур улсад яагаад бүс нутаг руу чиглэсэн бизнесүүд нэмэгдэж байгааг дараах байдлаар тайлбарласан байна.
Нэгдүгээрт, Сингапур улс нь ерөнхийдөө бизнесийн маш сайн орчинтой бөгөөд дэд бүтэц, засаглал, тогтвортой байдал болон татвар зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлж эсвэл тэргүүлэхэд ихээхэн ойрхон байна.
Хоёр дахь шалтгаан нь зах зээлийн хэмжээ юм. Хэдийгээр жижиг улс боловч энэ бүс нутгийн бусад орнуудтай ойр оршдог, бизнес болон санхүүгийн хүчтэй холбоо бүхий Ази Номхон далайн асар том зах зээлийг хөгжүүлэх гол цэг гэж үздэг.
Гуравдугаарт дасан зохицох чадвар. Бусад улс орнуудад нээлттэй байх, мөн амьдрах орчны сонирхол татахуйц байдал нь бизнесээ хөгжүүлэхэд тохирох ур чадварыг олоход тийм ч хэцүү биш юм.
Засгийн газрын хөрөнгө оруулалт
Сингапурын технологийн салбар нь бусад улс орны технологийн салбарын адил уналтад орсон бөгөөд Сингапурын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээс харахад оны эхний хагаст ажилчдын цомхотгол хийгдсэн байна. Гэсэн хэдий ч нээлттэй хаалганы бодлого нь эдгээр анхаарал хандуулахуйц тоог багасгахад тусалж байна.
Сингапур улсын алтан визний хөтөлбөрүүд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын оронд оршин суух эсвэл улсынхаа иргэншлийг санал болгодог. Энэ нь оршин суугаа газрынхаа багцыг төрөлжүүлж, баялгаа хадгалахыг эрмэлздэг өндөр орлоготой хүмүүсийг татахад ихээхэн нөлөөлдөг байна.
текст!