ХУРААНГУЙ
Япон улсын томоохон брэндүүдийн нэг болох Тошиба компанийн тодорхойгүй ирээдүйг бий болгосон арван жилийн дуулианы дараа Токио хотын хөрөнгийн бирж дээр 74 жил арилжаалагдсаны эцэст энэ лхагва гарагт биржийн бүртгэлээс хасагджээ.
ЮУ БОЛОВ?
Тус компанийг Japan Industrial Partners (JIP) хувийн хөрөнгө оруулалтын фирм тэргүүтэй хэд хэдэн хөрөнгө оруулагчид авч байгаа ба үүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Orix фирм, Chubu Electric Power болон чип үйлдвэрлэгч Rohm тус тус багтаж байна.
Батарей, чип, цөмийн болон батлан хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг хөдөлгөөнгүй болоход хүргэсэн гадаад дахь идэвхтэй хөрөнгө оруулагчидтай удаан үргэлжилсэн тулааны дараа Тошиба компани 14 тэрбум ам.доллароор худалдаалагдаж дотоод үйлдвэрлэгчдийн гарт оров.
Өнгөрсөн мягмар гарагт Тошиба компанийн хувьцааны ханш 4,590 иенээр хамгийн сүүлчийн арилжаагаа хийсэн нь өмнөх өдрөөс 0.1%-иар буурсан байна.
Япон улсын засгийн газар тус компанийг хараандаа авсан ба 106,000 орчим хүн ажилладаг Тошиба компанийн зарим үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
АЛБАНЫ МЭДЭГДЭЛ
Тошиба “одоо шинэ хувьцаа эзэмшигчидтэй болсноор шинэ ирээдүй рүү чиглэсэн том алхам хийх болно” гэж компани мэдэгдэлдээ дурдаж, мөн сонирхогч талуудын байнгын ойлголцол, дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлжээ.
Хэдийгээр Тошиба шинэ эздийнхээ удирдлага дор ямар хэлбэрийн үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байгаа ч худалдан авалтын дараа үүрэгт ажилдаа үлдэж буй гүйцэтгэх захирал Таро Шимида өндөр ашигтай дижитал үйлчилгээнд анхаарлаа хандуулах төлөвтэй байгаа тухай мэдээлжээ.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Төлөөлөн удирдах зөвлөлд JIP-ийн 4 захирал мөн хөрөнгө оруулагч Orix болон Chubu Electric-ээс тус тус 1 хүн орохоор болжээ. Түүнчлэн шинэ удирдлагын багт Тошибагийн гол зээлдүүлэгч болох Sumitomo Mitsui санхүүгийн группийн ахлах зөвлөх багтана.
Тошиба аль хэлийн хөдөлж эхэлсэн бөгөөд Rohm-тэй хамтран цахилгаан чип үйлдвэрлэх үйлдвэрлэлийн байгууламжид 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
текст!