ХУРААНГУЙ
АНУ-ын төв банк нь олон мянган ипотекийн зээлдүүлэгчдийн хэдэн арван жилийн турш мөрдөж ирсэн хуулийг зөрчиж, холбооны засгийн газарт ипотекийн зээл хүсэгчдийн талаар буруу ташаа мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар 12 сая ам долларын торгууль төлөхөөр болжээ.
ЮУ БОЛОВ?
АНУ-ын Хэрэглэгчийн санхүүгийн эрхийг хамгаалах товчоо (ХСЭХТ) мягмар гарагт мэдэгдсэнээр “АНУ-ын хоёр дахь том банкны 400 гаруй зээлийн эдийн засагчид зээл хүсэгчдээс арьсны өнгө, угсаа гарал болон хүйсийн мэдээллийг аваагүй ба улмаар зээл хүсэгчид тухайн мэдээлэлд хариу өгөөгүй хэмээн худал мэдээлсэн” гэсэн байна.
Хүн ам зүйн мэдээллийг үнэн зөв мэдээлэхгүй байгаа нь 1975 онд батлагдсан Орон сууцны ипотекийн зээлийн мэдээллийг ил тод болгох тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд энэхүү мэдээллийг үнэн зөв гаргаснаар зохицуулагчид зээл олгогчдыг орон нутгийнхаа орон сууцны хэрэгцээг хангаж, ялгаварлан гадуурхсан зээл олгогдоогүй эсэхийг үнэлэхэд тусалдаг гэж ХСЭХТ мэдэгдэв.
АНУ-ын төв банк 2016 оноос 2021 оны хооронд үйлдэгдсэн гэх иргэний торгуулийг хүлээн зөвшөөрөхдөө энэхүү буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй мөн үгүйсгээгүй байна.
ХСЭХТ-ийн захирал Рохит Чопра мэдэгдэл хийхдээ “АНУ-ын төв банкийг хууль зөрчихгүй байх та л дээр нэмэлт арга хэмжээ авах болно” хэмээжээ.
АЛБАНЫ МЭДЭГДЭЛ
Хойд Каролина мужын Шарлотт хотод төвтэй тус банк хүн ам зүйн мэдээллийг 99%-иас илүү хувь үнэн зөв цуглуулж, 2020 онд гомдол хүлээн авсны дараа засгийн газарт мэдээлсэн гэж мэдэгджээ. Мөн ажилчдаа ипотекийн зээл хүсэгчдийн мэдээллийг үнэн зөв, бүрэн авах талаарх сургалтаа сайжруулсан гэж мэдэгдэв.
Хамгийн сүүлийн улирлын тайланд дурдсанаар, АНУ-ын төв банкны хэрэглээний зээл 1-ээс 9 дүгээр сарын хооронд 15.5 тэрбум ам долларын ипотекийн зээл олгосон нь жилийн өмнө зээлийн хүү бага байх үетэй харьцуулахад 61%-иар буурсан байна.
текст!