ХУРААНГУЙ
Uber Technologies компани лхагва гарагт Франц улсын жолооч нарт олгодог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн тус улсын жолооч нарын төлөөллүүд болон тээврийн компаниудын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд мэдэгдэл хийжээ.
ЮУ БОЛОВ?
Жолооч нар нэг аялалд хамгийн багадаа 7.65 евро олдог байсан бол үүнийг 9 евро буюу 9.85 ам.доллар болж, цагт 30 евро, километр тутамд 1 еврогийн баталгаатай орлоготой болох юм.
Цаг тутам орлого олох баталгаа болон километр тутмын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт ирэх оны 5 дугаар сараас хэрэгжих бол аялал бүрийн орлогын өсөлт 2 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.
Лхагва гарагт Bloomberg News-ийн мэдээлснээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Bolt болон Free Now программууд мөн адил цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.
Энэ сарын эхээр Европын холбоо Uber, Deliveroo зэрэг програмд суурилсан платформ дээр ажилладаг ажилчдад тэтгэмж олгох тухай хуулийн төслийг түр хүлээн зөвшөөрсөн байна.
ЯАГААД?
Аппликейшн дээр суурилсан хүргэлтийн ажилчдыг компанийн ажилчид гэхээс илүү бие даасан гэрээт ажилчид гэж үздэг бөгөөд энэ нь тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ерөнхий хууль үйлчлэхгүй гэсэн үг юм.
АЛБАНЫ МЭДЭГДЭЛ
Дээр дурдсан тус ажилчдыг хамгаалах тухай хуулийн санаачилга Европын парламент болон Зөвлөлөөс гаргасан ба ажилчдыг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж буруу ангилалд оруулахаас сэргийлэх мөн “энэ нь тус ажилчидыг хөдөлсөр, нийгмийн хамгааллын чухал эрхээ алдахад хүргэдэг” гэж Европын парламент мэдэгдэв.
ЦААШИД
Түүнчлэн, Нью Йорк мужийн давж заалдах шатны шүүх энэ сарын эхээр Нью Йорк хотод аппликейшн дээр суурилсан хүргэлтийн ажилчдын цалингийн доод хэмжээг баталж, улмаар компаниудыг цагт 17.96 ам.доллар төлөх шаардлагатай болж байгаа ба 2025 оны 4 дүгээр сард ойролцоогоор 20 ам.доллар олж өсөх юм.
текст!