Их Британийн үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт
үл хөдлөх хөрөнгө

ХУРААНГУЙ

12 дугаар сард Их Британи улсад шинээр бүртгүүлсэн байшин болон орон сууцын дундаж үнэ 1.9 хувиар буурсан нь оны сүүлийн сарын түүхэн дундаж бууралтаас илүү гарсан байна. Статистик мэдээллээс харахад үнэ өмнөх жилийнхээс 1.1% буурсан үзүүлэлттэй байна.

Энэхүү мэдээлэл нь ипотекийн зээлдэгч Halifax болон Nationwide-ийн сүүлийн 2 долоо хоногийн мэдээлэлтэй зөрчилдөж байгаа бөгөөд тухайн зээлдүүлэгчдийн мэдээлж буйгаар үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн орон сууцны үнийн уналт доод цэгтээ хүрсэн гэж үзэж байна.

ЮУ БОЛОВ?

Их Британийн хамгийн том цахим үл хөдлөх зуучлалын компани болох Rigthmove-ийн захирал Тим Баннистер “Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт бидний төсөөлж байсан ердийн улирлын чиг хандлагаас давсан нь зарим шинэ борлуулагчид өрсөлдөхүйц үнэ тогтоохын тулд агентуудын зөвлөгөөгөөр ажиллаж байгааг харуулж байна” хэмээжээ.

Ипотекийн зээлийн хүү дээд цэгтээ хүрсэн шинж тэмдгүүд байгаа хэдий ч худалдан авах боломж 2024 онд дахин 1 хувиар буурах магадлалтай байна.

Rigthmove-ийн мэдээлэл улирлын зохицуулалтгүй бөгөөд сүүлийн 20 жилийн дундаж үнэ 12-р сард 1.5%-иар буурсан байна.

Албан ёсны мэдээллээр 2020 оны 2-р сард COVID-19 цар тахал эхэлснээс хойш өнгөрсөн оны 9-р сарын хооронд үнэ дөрөвний нэгээс илүү хувиар өссөн нь зээлийн хүүгийн доод хэмжээ болон тусгаарлалтын үеийн амьдрах газрын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм.

2021 оны 12 дугаар сард албан ёсны хүү 0.1%-иар өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрч, энэ 8 дугаар сард 5.25%-д хүрсэн байна. Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь инфляцын түвшин өндөр байснаар өрхүүдийн нэг удаагийн орлогыг багасгасан нь өнгөрсөн жилийн хугацаанд орон сууцны үнэ бага зэрэг буурахад хүргэсэн.

Rightmove-ийн мэдээлснээр, энэ жил борлуулалтын тоо өнгөрсөн оны мөн үеэс 13%-иар бага байгаа бөгөөд 2022 оны эхээр орон сууцны худалдан авалт маш өндөр байсан нь тооцоолж байснаас харьцангуй багаар буурсан үзүүлэлт юм.

0.00%
үл хөдлөх хөрөнгө
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.